Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мандах Бүртгэл Их Сургуулийн дэргэдэх Оюутны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

Нийтэлсэн: 2017-02-08 11:20:24 Үзсэн: 348

Мандах Бүртгэл Их Сургуулийн дэргэдэх Оюутны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

 

Мандах Бүртгэл Их Сургуулийн дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь 2010 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

 

Тус төв нь төгсөгчид болон оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой.

 

Сургуулийн захиргаанаас 2002-2012 онд  “Төгсөгчдийг ажлын байраар хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн. Үүнд:

 

- Ажил олгогч эздийн холбооноос 2006 онд “Ажлын байрны хангамж сайтай сургууль”-иар шалгарч өргөмжлөл хүртээсэн.

- Ажил олгогч байгууллагууд манай сургууль дээр “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулж, төгсөгчдөөс сонгон шалгаруулалт хийхээс гадна түнш байгууллагууд жилийн турш  ажлын байрны захиалга өгч,  Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв төгсөгчдөө зуучлах үйлчилгээ үзүүлдэг.

- Ажил олгогчдын зүгээс ажлын байрны зар мэдээлэлдээ “Мандах Бүртгэл ИС-ийг төгссөн нягтлан бодогч ажилд авна” гэж  онцлон  тусгах болсон.

Иймээс  дээрх хөтөлбөрийг улам боловсронгуй болгож “Төгсөгчдийн ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” нэртэйгээр 2012-2017 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв уламжлал болгон дараах ажлуудыг зохион байгуулдаг. Үүнд:  

  • Төгсөгч, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа авч, үнэлгээ дүгнэлт хийж,  удирдлага, алба нэгжүүдэд мэдээлэх
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргах  / төгссөнөөс хойш 6 сар, 1, 2,3  жилийн дараах байдлаар/
  • Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах
  • Сургуулиа сурталчилах өдөрлөг зохион байгуулах
  • Төгсөгчдийг ажлын байранд зуучлах
  • Төгсөгчдийн уулзалт семинарийг зохион байгуулах
  • Ажлын байрны саналыг сургуулийн вэбсайтаар дамжуулан мэдээллэх

 

 

Холбоо барих: 95854140, 99188817

 

 

 

Шинэ мэдээ