Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Эрүүл мэндийн үйлчилгээ

Нийтэлсэн: 2017-02-08 11:21:54 Үзсэн: 203

Найдансүрэн овогтой Оюунцэцэг

 

Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор

 

Мэргэжил

Хүний их эмч (дотрын нарийн мэргэжил) 1975 он
Хүүхдийн эмч мэргэжил олгох курс 1981 - 1982 он
Дотрын эмчийн мэргэжил дээшлүүлэх 1986 - 1987 он
Дотрын эмчийн клиник - ординатур 1991 - 1992 он
Чанд авиан оношилгооны эмч 2000 он
Хийн бясалгалын сургагч эмч 2004 он
Гастроэнтериологи эмч 2007 он

 

Ажлын туршлага

Дархан хотын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч 1975 - 1981
Шастины нэрэмжит төв III эмнэлэгт дотор, эхо  - гийн эмчээр 1981 - 2010

 

Мандах бүртгэл ДС - ийн эмчээр 2012 оноос хойш ажиллаж байна.

Эмч Мандах Бүртгэл ДС - н Спорт заалны 2 Давхарт 1 тоот өрөөнд ажиллаж байна.

 

Цагийн хуваарь:

 

Гараг

Ажиллах цаг

Даваа

 

 

0930-1730

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Бямба

 Амарна

 

 

 Эрүүл мэнд байх 10 сургамж

 

Ухаалаг гайхамшигт эмч Поль Брегтийн сургамж захиснаас

 

  1. Чи өөрийнхөө бие махбодыг амьдралынхаа гайхамшигт олдвор гэж хүндэтгэн биширч байх ёстой.
  2. Чи байгалийн бус, органик бус бүх төрлийн хүнс, сэрэл өдөөгч аливаа ундаанаас татгалзах ёстой.
  3. Чи өөрийнхөө бие организмыг зөвхөн байгалийн боловсруулаагүй органик хүнсний бүтээгдэхүүнээр тэжээж байх ёстой.
  4. Чи цаг хугацааг өөрийнхөө эрүүл мэндэд үнэнчээр сэтгэл харамгүй үйлчлэхэд зориулах ёстой.
  5. Чи ажил амралтаа зөв хувиарлан зохицуулснаар өөрийнхөө бие организмыг сэргээн сайжруулж байх ёстой.
  6. Чи өөрийнхөө бие эд, эс, цусыг цэвэр аргаар, нарны гэрлээр цэвэршүүлж байх ёстой.
  7. Чиний оюун ухаан эсвэл бие мах бодь чинь сайнгүй байх тохиолдолд чи аливаа нэг хүнсний зүйлээс татгалзах ёстой.
  8. Чи өөрийнхөө бодол санаа, үг яриа, сэтгэлийн хөдөлгөөнийг цэвэр ариун, тайван амгалан, ил тод шударгаар илэрхийлж байх ёстой.
  9. Чи байгалийн хуулийн талаарх өөрийн мэдлэгийг амьдралынхаа уриалга болгож, байнга өргөжүүлэн тэлж байх ёстой.
  10. Чи байгалийн хуульд захирагдах ёстой.

 

Эрүүл мэнд бол таны эрхийн асуудал, энэ эрхээ эдлэгтүн. Ноцтой өвчилсөн үедээ хүн юуны түрүүнд албан ёсны эмнэлэгт, эмчид хандаж, ямар эмчилгээ сонгон авах, тухайлбал уламжлалт эмчилгээ хийх боломжийн талаар зөвлөгөө авч байх хэрэгтэй. "Амьд явбал алтан аяганаас ус ууна" гэсэн мэргэн ардынхаа гайхамшигт үгийг санаж байхад илүүдэхгүй. Та идэвхтэй, эрүүл бас урт наслаарай.

 

 

Стресс тайлах 6 арга

 

Бишрэн шүт
Стресс, бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Тиймээс та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бурханы ямар нэгэн сонголт, байгаль эх дэлхий, эцэг, эх, ах дүү юм уу аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана.

Өөрийгөө тань
Та өөрөөсөө аль нэгэн сайхан зүйлийг' олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцас өмс, өөрийнхөө сайн чанарыг сайхан явсныг сана. Өөрийгөө зөв үнэл. Шүүмжлэлтэй хандсан ч бүр "ухах" хэрэггүй.

Эргэн тойрноосоо сайн сайхан зүйлийг олж харахыг хичээ
Замын бөглөрөл, амжаагүй ажил, хоолны хүнс цуглуулна... өө за, за бүтэхгүй нь. Ёстой ингэж амьдарснаас... Танд ийм бодол ойр ойрхон төрдөг үү? Хэрэв та иймэрхүү бодол гутралаас салж чаддаггүй бол өвдөж ч мэднэ шүү. Та эргэн тойрноо сайн хар л даа. Нар гараад ямар гоё байна, бас нэг мод шинээр суулгачихаж. Энэ жижиг сажиг зүйлийг анзаарахад л хангалттай. Хэрвээ эмэгтэй, эрэгтэй та угаасаа л ёрдын ааштай нэгэн биш бол бухимдал тань тайлагдана шүү, итгээрэй.

Хэрүүл зодоонд бүү оролц
Олон нийтийн газар, гудамж талбайд юу эс болдог билээ. Автобус унаанд хэрүүл, дэлгүүр, зах зээлийн газар мөн хараал хэрүүл. Заримдаа зодоон ч өрнөнө. Харин та үүнд тайван хандаж ач холбогдол бүү өгөөрэй. Соёлгүй биеэ зөв авч явж чаддаггүй хүмүүстэй маргах, зөв буруугийн шүүх гэж хайран цаг зав, мэдрэлийн эд эсээ үрэх хэрэггүй.

Цаганд харамч бай
Тэнд ч очиж хүн муулаад энд ч маргаан мэтгэлцээн өрнүүлээд явдаг нөхөд бий. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг бол энэ мэтийн хэрэггүй зүйлээс хол бай. Учир нь үр ашиггүй явган яриа, хов жив нь таны хайран цагаас хороож, тэр хэмжээгээр ажил бүтэлгүйтэнэ. Энэ нь стресст автуулах давхар нэрмээстэй. Найз нөхдийнхөөрөө орох, амны зугаа гаргах цаг хугацаа гэж тусдаа байх ёстой. Бүх зүйл төлөвлөгөөтэй, дэс дараалалтай байвал хүн бухимдахгүй.

Инээмсэглэж яв
Эргэн тойронд хөмсгөө нумлан зангидсан хүмүүс. Түүний асуудалд бүх хүн буруутай юм шиг уурладаг нөхдүүд элбэг бий. Ингэснээр хүн юу ч хожихгүй. Харин ч мэдрэлийн эд эсээ үхүүлж байгаа хэрэг. Харин та инээмсэглэ. Дэлгүүрт ороод ганц талх авсан ч чин сэтгэлээсээ талархалтай ханд, та хариу эелдэг байвал бүх хүн тийм байна, эсрэгээр бол хар энергиэс салахгүй.

Шинэ мэдээ