Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


ОЮУТНЫ БАЙРАНД СУУГЧДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

Нийтэлсэн: 2017-02-08 11:25:45 Үзсэн: 357

Захирлын зөвлөлийн  2008 оны

10 сарын 23-ны хурлаар хэлэлцэн

 шинэчлэн батлав.

ОЮУТНЫ БАЙРАНД СУУГЧДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

Нэг.   Зорилго

1.1     “Мандах Бүртгэл”  Их сургуулийн оюутны байранд  суугчдын үүрэг, хариуцлага болон сургуулийн зүгээс хүлээх үүргийг тодорхойлоход энэхүү журмын зорилго оршино.

Хоёр.   Оюутны байранд суугчдын үүрэг

2.1        Оюутны байранд суух оюутан байранд суух тухай өргөдлөө байрын багшид жил бүрийн 9 сарын 1-ний өмнө өгсөн байна.

2.2        Байранд суух зөвшөөрөл авсан оюутан сургуулийн захиргаатай гэрээ хийсэн байна.

2.3        Байранд суугч нь сахилга, дэг журам, ариун цэврийг чанд сахиж амьдарна.

2.4        Байрын эд хөрөнгийг цэвэр гамтай эдэлж бүрэн бүтэн байлгана.

2.5        Байрын багш болон жижүүрийн тавьсан шаардлагыг тухай бүр биелүүлнэ.

2.6        Байранд суугч нь үнэмлэхтэй байх бөгөөд жижүүр болон хариуцлагатай ажилтнуудад шалгуулах үүрэгтэй.

2.7        Байранд суугч нь өрөө тасалгаагаа өөрсдөө цэвэрлэх ба шат хонгилыг хуваарийн дагуу тухай бүр цэвэрлэхэд оролцоно.

2.8        Байранд  элдэв зөрчил, аюул гарвал даруй зохих байгууллага, хүмүүст мэдэгдэх

Гурав.   Байранд хориглох зүйлс

3.1       Байрны өрөө тасалгаа, хонгил, шат, ОО-ын өрөөнд архи, согтууруулах ундаа хэрэглэх

3.2       Байранд нохой, муур зэрэг адгуусан амьтан байлгах, тэжээх

3.3       Цахилгаан, сантехникийн холболт эд хогшил, тоноглолыг эвдэх, өөрчлөх солих

3.4       Тэсэрч дэлбэрэх болон хор хөнөөлтэй зүйлс байлгах, хадгалах

3.5       Байрын эд хогшлыг зөвшөөрөлгүй бусад хүнд дамжуулах, хэрэглүүлэх

3.6       100вт-аас дээш чадалтай гэрлийн шил болон үйлдвэрлэлийн шинжтэй тоног төхөөрөмж ажиллуулах

3.7       Байранд мөрийтэй болон бусад хориотой тоглоом тоглох

3.8       Дуу чимээ, шуугиан ихээр гаргаж бусдын амгалан тайван байдал алдагдуулах

3.9       Зөвшөөрөлгүйгээр гадны хүмүүс оруулах, хонуулах

3.10    Хэрүүл, зодоон, танхайн хэрэг үүсгэх

3.11    Сантехник, угаалтуур, суултуурыг гэмтээх болон бөглөх, хог, новш, бусад зүйлс хийх зэргийг хатуу хориглоно.

Дөрөв.   Байранд суугчдын хариуцлага

4.1       Байранд суухыг хүсэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол шаардсан хугацаанд байрыг чөлөөлж өгнө.

4.2       Байрын эд хогшил, тоноглолыг эвдэж, гэмтээсэн бол тухай бүр өөрийн зардлаар засч хохирлыг барагдуулна.

4.3       Байранд элдэв хэрэг зөрчил гаргасан бол зохих шийтгэлийг холбогдох хууль, дүрмийн дагуу хүлээнэ.

4.4       Байранд элдэв  зөрчил хэрэг, аюул гарсныг мэдсээр байж зохих газар хүмүүст мэдэгдээгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Тав.   Байранд суугчийн эрх

5.1          Байранд сууж байгаа оюутнууд байрын зөвлөл  байгуулж, зөвлөлийн гишүүдийг сонгох

5.2          Байранд соёл, олон нийтийн ажлыг зохих журам, хэм хэмжээг баримтлан зохион байгуулах, оролцох

5.3          Хөдөө орон нутгаас ирсэн төрөл төрөгсөдөө  зохих зөвшөөрлийн дагуу өрөөндөө оруулах, хонуулах

5.4          Байранд амьдрах хэвийн нөхцөл бүрдүүлэх талаар шаардах

5.5          Амгалан тайван байдал алдагдуулах, хэрэг төвөг учруулж байгаа хүмүүсийг даруй зохих байгууллага, хариуцлагатнуудад мэдээлэх зэрэг эрхтэй байна.

 

Зургаа.   Байр хариуцсан багшийн эрх, үүрэг

6.1       Байр хариуцсан багш нь байранд суухыг хүсэгчдийн өргөдлийг хүлээн авч, байранд амьдрах зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, байранд суугчдад зохих шаардлага тавих, байрны асуудлаар сургуулийн захиргаанд мэдээлэх эрхтэй байна.

6.2       Байр хариуцсан багш байранд амьдарч байгаа оюутнуудад энэ дүрмийг сахиулж, мөрдүүлэх үүрэг хүлээнэ.

 

Долоо.   Сургуулийн эрх, үүрэг

7.1         Хичээлийн жил эхлэхээс өмнө байрыг оюутан хүлээн авахад бэлэн болгосон байна.

7.2         Байранд суугчдад гэрээнд заасан нөхцөл бололцоог хангахад анхаарна.

7.3         Сургуулийн зүгээс байр хариуцсан багш томилон ажиллууна.

7.4         Байрны төлбөрийг жил бүр тогтоон мөрдүүлнэ.

7.5         Байрын багшийн ажлын тайланг авч танилцан зохих дүгнэлт гаргана.

7.6         Байрын журмыг зөрчсөн оюутанд хариуцлага тооцно.

7.7         Байранд суух оюутнуудын санал хүсэлтийг хүлээн авч зохих үндэслэлийн дагуу шийдвэрлэнэ.

Найм. Бусад

8.1     Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө.

8.2     Журмыг байранд сууж байгаа оюутан бүр судалсан байна.

Шинэ мэдээ