Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


БСШУСЯ-ны сайд Б.Батсуурь сертификат гардуулан өглөө.

Нийтэлсэн: 2017-02-07 18:52:35 Үзсэн: 1533

ACBSP буюу бизнесийн сургуулиуд болон хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг олон улсын байгууллагаас 2016 оны 11-р сарын 03 өдрөөс 2016 оны 11-р сарын 25 хооронд зохион байгуулсан “Бизнес загварчлал”-ын олон улсын тэмцээнд гадаадын их, дээд сургуулийн багууд оролцсноос МБДС-ын баг 4-р байрт шалгаран амжиллттай оролцлоо. Уг тэмцээн нь 8-н үе шаттай зохион байгуулагдсан байна. Шагнал гардуулах үйл ажиллагааг БСШУСЯ-д зохион байгуулж сайд Б.Батсуурь амжилттай оролцсон сургуулиудын удирдлага, багш, оюутнуудыг хүлээн авч уулзаж, сертификатыг гардууллаа. Энэ үеэр МБДС ерөнхий захирал Г.Нанжид,  түүнчлэн удирдагч багш БСТ-ийн багш Б.Баатарцогт тухайн олон улсын тэмцээний тухай “Монголын Үндэсний Радио Телевиз”-ийн “Өглөө хөтөлбөр”-ийн шууд эфирт ярилцлага өгсөн байна.

 

 

 

 

 

Сургуулиа төлөөлж амжиллтай оролцсон оюутны багын гишүүд: АХ-НББ 3 ангийн О.Золзаяа, М.Пүрэвжаргал, Б.Хонгорзул, Б.Наранчимэг, Х.Дөлгөөн, Д.Баярцэнгэл оюутнуудад цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. Удирдсан багш БСТ-ийн багш Б.Баатарцогт-д цаашдын сургалт, ажилд нь өндөр амжилтыг хүсье.

 

Сургуулийн захиргаа

 

Шинэ мэдээ