Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


МАНАЙ СУРГУУЛЬ “ИХ СУРГУУЛЬ” БОЛЛОО.

Нийтэлсэн: 2017-08-09 13:06:17 Үзсэн: 805

Их сургуульд тавигдах шаардлага шалгуурыг хангасан тухай, холбогдох байгууллага ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн манай сургуулийг “Их сургууль”-ийн ангилалд хамруулах тухай БСШУС-ын сайдын 2017.07.28-ны өдрийн тушаалыг БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Амаржаргалан, ахлах мэргэжилтэн Батсайхан, Баяр, Энхээ нар сургуулийн удирдлагад 8 сарын 3-нд гардууллаа. Тушаалд заасны дагуу манай сургууль 2017.08.01-ний өдрөөс эхлэн “ИХ СУРГУУЛЬ” боллоо.

          

25 жилийн хугацаанд сургуулиа өдий зэрэгт хүртэл хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн нийт эрдэмтэн багш, ажилтнууд, төгсөгчид, оюутан залуус, удирдлагын багийн хамт олондоо гүн талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөртөө улам их амжилт гаргахыг хүсье.

 

Ерөнхий захирал  Г.Нанжид

Шинэ мэдээ