Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мандах Бүртгэл Их Сургуулийн хичээлийн жилийн нээлт боллоо.

Нийтэлсэн: 2017-09-04 17:23:14 Үзсэн: 2055

Мандах Бүртгэл Их сургуулийн 26 дах удаагийн буюу 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2017 оны 09 сарын 04-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээг  Мандах Бүртгэл Их Сургуулийн  захирал  профессор Г.Нанжид нээж, нийт эрдэмтэн багш, оюутан суралцагчид, ажилчиддаа 2017-2018 оны шинэ хичээлийн жилийн баяр хүргэж, Их сургуулийн анхны хичээлийн жил эхлэж буйг баяртайгаар мэдэгдлээ. Мөн энэ хичээлийн жилд Чанарын удирдлагын ISO-9001:2015 олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлэх, Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг улам эрчимжүүлэх гол зорилтыг дэвшүүлж буйг онцлон тэмдэглэлээ.

 

Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯамны Дээд боловсролын газрын Ахлах мэргэжилтэн Х.Батсайхан, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр нар оролцож тус сургуулийг Их сургуулийн ангилалд хамруулсан тухай сайдын тушаалыг хүндэтгэлтэйгээр гардуулж, манай хамт олонд улам их амжилтыг хүслээ.

 

Уламжлал ёсоор 2016-2017 оны хичээлийн жилд амжилттай суралцсан болон ЭЕШ-ийн өндөр оноотой оюутнуудад 20-50%-ийн Хөнгөлттэй суралцах эрхийн бичгийг гардууллаа. Үүнд:

Сурлагын амжилтаар олгох тэтгэлгийг:

2 улирал дарааллан А үнэлгээтэй суралцсанаас гадна “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ” Улсын олимпиадад 2-р байр эзэлсэн НББ-Банк хөтөлбөрийн 2-р дамжааны оюутан О.Сарангуад сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлттэй суралцах эрх

 

Э.Дэлгэрмаа /НББ-Татвар 2/, М. Батчимэг /НББ-Банк 2/, Г.Ариунзул /НББ-Татвар 4/, Ж.Сүрэнхорлоо /НББ-АХ 5/, А.Сэндэнгуа /НББ-АХ 5/, Г.Хулан /НББ-МС 4/, Н.Намуунаа /НББ-МС 4/, Г.Мөнхтүвшин /НББ-аудит 2/  нарт 20% хөнгөлөлттэй суралцах эрхийг

 

Өндөр оноотой шинэ элсэгчид олгох тэтгэлэгийг:

Б.Баярчимэг /НББ-Статистик/, М.Мичидмаа/Санхүү банк/, Г.Мягмарсүрэн /НББ-Статистик/, А.Ариунзаяа /Санхүү банк/, Ч.Наранчимэг /НББ-Англи хэл/, Э.Ану /НББ-Англи хэл/, Б.Сарангэрэл /НББ-Аудит/, М.Мөнхзаяа/Санхүүбанк/, Б.Батцэцэг /Санхүү банк/ нарт 20-30%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардууллаа.

 

Нээлтийн үеэр сургуулийн үүсгэн байгуулсны 25 жилийн ойн хүрээнд Ёс зүй санал гомдлын хорооноос зохион байгуулсан Ёс зүйн зөрчилгүй хамт олон шалгаруулах уралдааны шагналыг гардууллаа. Үүнд:

2-р курсээс 1-р байрт П.Болормаа   багштай  НББ-аудит хөтөлбөрийн оюутнууд

3-р курсээс 1-байрт    Г.Мөнхцэцэг багштай НББ-татвар хөтөлбөрийн оюутнууд

4-р курсээс 1-байрт    Ш.Энхтамир багштай  Програм хангамж хөтөлбөрийн оюутнууд

 тус тус шалгарч Өргөмжлөл тус бүр 300,000 төгрөгийн шагнал олголоо.

Шинээр элсэн орж буй оюутнууд “ Оюутны тангараг”-аа өргөн анхны хичээлдээ урам зоригтой орцгоолоо.

Нийт  Оюутнууд, Багш, Ажилтнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ