Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


IТ инженерүүд гадаадад ажиллах боломжтой боллоо

Нийтэлсэн: 2017-09-08 12:55:20 Үзсэн: 118

 

Манай улсад өнөөдрийн байдлаар 160 мянга орчим ажилгүй хүн байгаагийн 100 мянга нь 18-39 настай. Өөрөөр хэлбэл, ажилгүй иргэдийн 67 хувь нь ид хөдөлмөрийн насныхан байгаа юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын “МКIT” сургалтын төвтэй хамтран залууст мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлэх, тэднийг гадаадад ажиллуулах зорилготой төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд суралцсан дөрвөн хүн Солонгост ажиллаж буй. Төслийн хүрээнд мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байна. “Өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох “Хү из холдингс” групп, “Нексжио”, “Ипал” компани зэрэг улсдаа тэргүүлэх байгууллагууд, КОИКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар оролцож, гадаадад ажиллах хүмүүсийг сонгоно. Одоогоор 70 орчим залуу анхан шатны ярилцлагад оролцох хүсэлт гаргасан байна. Тэнцсэн залуус БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагажих ажилтнаар явах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм” гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга ярив.

Дашрамд дурдахад, одоогийн байдлаар Солонгосын зах зээлд мэдээллийн технологийн чиглэлийн 30 гаруй мянган ажлын байр байгааг “Хү из холдингс” группийн ерөнхийлөгч хэллээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2017 оны 9-р сарын 8

Шинэ мэдээ

restbet supertotobet betboo betpas rbet superbahis anadolu casino betist nice türkiye http://www.pedalebiellese.com pendik escort bayan bedava porno tuzla escort escort istanbul maltepe escort
hacklink hacklink satış wso shell wordpress free themes kalça büyültme hacklink/a> elektronik sigara Google