Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Торгоны зам дагуух орнуудын боловсролын салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаарх гадаад, дотоодын их, дээд сургуулийн захирлуудын форумд оролцлоо.

Нийтэлсэн: 2017-10-02 11:04:16 Үзсэн: 1315

 

Монгол-Хятадын 2 дахь удаагийн экспо ӨМӨЗО-ны Хөх хотод 2017 оны 09 сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус экспогийн хүрээнд Торгоны зам дагуух орнуудын боловсролын салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаарх гадаад, дотоодын их, дээд сургуулийн захирлуудын форумд Мандах Бүртгэл Их Сургуулийн Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин, Сургалтын хөтөлбөр эрхэлсэн дэд захирал Доктор, дэд профессор Ч.Төрбадрах нар оролцоод ирлээ. Энэхүү форумд Монголын талаас  БСШУСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Яамны газрын дарга болон мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн 14 их, дээд сургуулийн захирлууд оролцлоо.

Мөн форумын үеэр онцлох үйл явдал болсон нь “Монгол-Хятад-Оросын торгоны зам дагуух их, дээд сургуулиудын холбоо” байгуулагдсан ба уг холбоонд Мандах Бүртгэл Их Сургууль элсэж орлоо. Уг холбоонд элссэнээр БНХАУ-ын Өвөр Монголын болон бусад орны их сургуулиудтай харилцаа холбоо тогтоох, багш, оюутан солилцохоос гадна гадны их, дээд сургуулиудтай харилцан туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг өргөн ач холбогдолтой юм.  

Түүнчлэн Хөх хотын өдрийн сонинд ярилцлага өгч, сургуулийн тухай, сургалтын хөтөлбөрийн талаар танилцуулга хийн, БНХАУ-ын Их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

 

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ