Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“УРАН ИЛТГЭГЧ” ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН

Нийтэлсэн: 2017-11-20 16:57:55 Үзсэн: 515

Мандах бүртгэл их сургуулийн 1-4 курсын оюутнуудын илтгэх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь хурцлах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, хөгжил дэвшилд бусдыгаа манлайлан түүчээлэхэд нь түлхэц болоход чиглэгдсэн уран илтгэлийн тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн нь ЭЗБТ-ийн сарын аяны ажилын хүрээнд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнийг 2017.11.15-ний өдөр “Мандах бүртгэл” их сургуулийн төв байранд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

               1-р байр НБББанк-2       Д.Чимэдбальдир

               2-р байр НББ-татвар-2  Б.Ууганбаатар                      

               3-р байр НБББанк- 2     О.Сарангуа     

                                     

Уран илтгэлийн тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.