Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Парламентийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017-11-30 12:18:55 Үзсэн: 279

“SUPER STUDENT” ИЛТГЭХ УРЛАГ, МЭТГЭЛЦЭЭНИЙ КЛУБЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН

 ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН

Оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөгжил дэвшилд бусдыгаа манлайлан түүчээлэхэд нь түлхэц болох зорилгоор парламентийн мэтгэлцээний тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Тус тэмцээнийг Мандах бүртгэл их сургуулийн оюутны зөвлөлтэй хамтран 1-4 курсын оюутнуудын дунд зохион байгууллаа.

МБИС-ийн төгсөгч, тус клубын хүндэт төгсөгчид тэмцээний шүүн явууллаа. Шүүгчийн бүрэлдэхүүнд ажилласан “Азийн зам” ХХК-ийн нягтлан бодогч Г.Номин- Эрдэнэ /2015 оны төгсөгч/, Номин констракшны нягтлан бодогч  Б.Хүлэгбаатар /2015 оны төгсөгч/, Тайгам Алтай ХХК-ийн Neishnl kredit union ББСБ-ийн нягтлан бодогч  Ц. Буянжаргал /2017 оны төгсөгч/, Ойдов худалдааны нийгэмлэгийн нягтлан бодогч У.Жамсранжав /2017 оны төгсөгч/ нартаа талархал илэрхийлье.

Тэмцээнд нийт 10 багийн 20 оюутан оролцсоноос :

                1-р байр НБББанк-2 О.Сарангуа, НББАХ-2 З.Номундарь     

                2-р байр НББАудит-2  Н.Ганбат,  Ч.Өрнөхбилгүүн

                3-р байр НБББанк-1  Б.Саруул , Ц.Урангуа 

                Тусгай байр НБББанк-2 Д.Чимэдбальдир, НББАудит-2 В.Биндэръяа

 

Парламентийн мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

МБИС, Эдийн засаг, бизнесийн тэнхим,  “SUPER STUDENT” ИЛТГЭХ УРЛАГ, МЭТГЭЛЦЭЭНИЙ КЛУБ