Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мэргэжлийн англи хэлний тэмцээн

Нийтэлсэн: 2017-12-05 13:23:58 Үзсэн: 839

 

МБИС-ийн ГХТ-ээс НББАудит, НББТатвар, НБББанк, НББМэдээллийн систем, НББАнгли хэл, Санхүү банк мэргэжлийн 3-р курсын 12 группын оюутнуудын дунд “Мэргэжлийн англи хэл” тэмцээн 2017 оны 11 сарын 30 наас 12 сарын 01-ний өдрүүдэд дөрөв дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Оюутнууд 65 онооны нийт 5 даалгавар гүйцэтгэж, багийн дүнгээр

Ø  1-р байрт 46,01 оноогоор НББАудит 3-3 групп

Ø  2-р байрт 44,92 оноогоор НББАХ 3-1 групп

Ø  3-р байрт 43,88 оноогоор НББАудит 3-1 групп тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлсээр шагнагдав.

 

Мөн тэмцээний төрөл тус бүрээр эхний 3 байрт шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр урамшуулав.  

 

 

 

Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

Гадаад хэлний тэнхим

2017 оны 12 сарын 01