Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Магистр, НББ-Англи хэл, Эчнээ хөтөлбөрөөр төгсөгчид диплом энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

Нийтэлсэн: 2017-12-20 11:11:10 Үзсэн: 2156

 

Тус сургуулийн Магистр, Нягтлан бодох бүртгэл-Англи хэл,  Эчнээ хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ МҮЭСТО-ны бага танхимд 2017 оны 12 сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр явагдлаа.

Энэ удаагийн төгсөлтөөр Бизнесийн удирдлагын Магистрийн хөтөлбөрөөр 22, Нягтлан бодох бүртгэлээр/Англи хэлээр гүнзгийрсэн/-ээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын 30,  Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалаврын  Эчнээ хөтөлбөрөөр 52 төгсөгч диплом энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

 

 

 

Уламжлал ёсоор 3,7-с дээш голчтой шилдэг төгсөгчдөд “Магистрын хөтөлбөрт шалгалтгүй элсэн орж, эхний жилдээ сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг”-ийг  дараахь оюутнуудад гардууллаа. Үүнд:

 

Овог

Нэр

Хөтөлбөр

1

Жаргалсайхан

Сүрэнхорлоо

НББ-АХ

2

Лхагважав

Шүр-Эрдэнэ

НББ-АХ

3

Мөнхдаваа

Мөнхжаргал

НББ-АХ

4

Ширнэн

Отгонням

НББ-АХ

5

Амгалан-Очир

Сэндэнгуа

НББ-АХ

6

Батзориг

Раднадагий

НББ-АХ

1

Дунгаржав

Майцэцэг

Эчнээ

2

Бямбасүрэн

Номин

Эчнээ

3

Ганболд

Мөнхзул

Эчнээ

4

Очир

Оргилмаа

Эчнээ

5

Дэмбэрэл

Энхзаяа

Эчнээ

 

 

 

   Магистрын зэргээ амжилттай хамгаалсан Б.Дүүрэнбаяр, А.Дуламсүрэн нарт Докторын хөтөлбөрт шалгалтгүй элсэн суралцах эрхийн бичиг гардууллаа.

 

Түүнчлэн “Далай Ван Аудит” ХХК-ын захирал гавъяат эдийн засагч Ц.Жигдэн НББ-АХ-ны ангийн төгсөгч М.Мөнхжаргалд, “Од бүртгэл Аудит” ХХК-ны дэд захирал Ч.Нямдорж НББ-АХ-ны ангийн төгсөгч Ж.Сүрэнхорлоо нарт ажилд орох урилга гардуулан өгснөөс гадна  “Од бүртгэл Аудит” ХХК 5-н оюутанд ажлын байрны шалгаруулалтанд хөнгөлттэй нөхцлөөр орох эрхийн бичиг гардууллаа.

 

             Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.

 

Мандах Бүртгэл Их сургуулийн захиргаа

2017.12.19

Шинэ мэдээ