Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН БОЛЛОО.

Нийтэлсэн: 2018-01-04 17:26:14 Үзсэн: 170

 

Мандах Бүртгэл Их сургуулийн шинэ жилийн цэнгүүн 2017 оны 12-р сарын 28-ны зохион байгууллагдлаа.   Сургуулийн захирал Г.Нанжид цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ 2017 он тус сургуулийн хувьд ололт амжилтаар дүүрэн он болсныг онцолж, энэ нь хамт олон бид бүхний хамтын амжилт байсныг тэмдэглэв. Тухайлбал:

  • Тус сургууль БСШУС-ийн сайдын тушаалаар 2017 оны 8-р сарын 1-нээс “Их сургууль”-ийн ангилалд хамрагдсан
  • Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015-ыг  хэрэгжүүлсэн.
  • Европын бизнесийн ассемблейгээс 2017 оны бүс нутгийн шилдэг байгууллагаар өргөмжлөгдсөн зэрэг үйл явдал байлаа.

Уламжлал ёсоор тус сургууль оны “Шилдэг ажилтан”-аа энэ үеэр шалгарууллаа. 2017 оны шилдэг ажилтнаар Сургалтын албаны магистр, докторын хөтөлбөр хариуцсан ажилтан  Ц.Отгонцэцэг шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Түүнчлэн Мандах Бүртгэл Их Сургуулийн хамт олонд “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ –аас Нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж, сургууль хамт олноороо сайн үйлсийн аянд нэгдсэн тул Талархал гардуулан баяр хүргэв.

Нийт багш, ажилтнууддаа ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Шинэ мэдээ