Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


2016-2017

Нийтэлсэн: 2018-01-05 13:28:42 Үзсэн: 39

Он сар

Ахиц дэвшил, амжилтууд

2016.04.06

Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын дээд сургуулиас санаачлан зохион байгуулсан “МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” удирдахуйн ухааны багш, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Мандах Бүртгэл Дээд Сургуулийн Бүртгэл санхүүгийн тэнхимийн багш М.Энхсүрэн дэд байр, ТЭЗНББ-3 Б.Шинэцэцэг, БЭЗНББ-3 Н.Сэвжидпэрэнлэй, Н.Мягмаржав нар багаараа дэд байр, АХНББ-4 Г. Өсөхбаяр 3-р байр эзэллээ.  

2016.04.19

Нягтлан бодох бүртгэлийн улсын XIX олимпиадад Дархан салбар сургууль II-р байр, төв сургууль III-р байр тус тус шалгарлаа.

2016.04.20

Хаан банкны нэрэмжит олимпиадад “Шилдэг хувьцааны үнэлгээтэй баг” номинацид тэргүүн байр, багийн нэгдсэн дүнгээр II байранд шалгарлаа.

2016.04.28

 Дархан-Уул аймгийн их дээд болон мэргэжлийн сургуулиудын консерциумын уламжлалт 4 төрөлт спортын тэмцээнд Мандах бүртгэл дээд сургуулийн Дархан салбар сургуулийн эмэгтэй баг гар бөмбөгийн төрөлд 1-р байр эзэлж алтан медаль, сагсан бөмбөгийн төрөлд 3-р байр эзэлж хүрэл медаль авч хос медалийн эзэд боллоо.

2016.05.09

 Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60-н жилийн ойд зориулсан ОЛИМПИЙН ХӨГЖИЛ - ОЮУТАН ЗАЛУУЧУУД сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Нягтлан бодох бүртгэл англи хэлний гүнзгий 2-р ангийн оюутан М.Мөнгөншагай "Өнөөдрийн сурагч ба ирээдүйн олимпийн аварга" сэдвээр илтгэл тавьж тусгай байрт шалгарлаа.

2016.05.09

Манай сургуулийн багш, ажилтан, оюутнууд зудын гамшигт өртсөн малчдад туслах хүмүүнлэгийн тусламжийн аянд идэвхи, санаачлагатай оролцож, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдлаа.

2016.05.13

 Голомт банкны нэрэмжит “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-д оюутан Г.Өсөхбаяр “Зүүн өмнөд Азийн глобал системийн эрсдлийг судлах нь” илтгэл хэлэлцүүлж, шилдгийн шилдэгээр шалгарсан.

2016.05.19

Тус сургуулийн нягтлан бодох бүртгэл-мэдээллийн систем хөтөлбөрийн 3-рдамжааны оюутан П.Жадамба нь Монгол модель агентлагийн загвар өмсөгч бөгөөд 2016 оны 5 сард БНСУ-ын Suwon хотод зохиогдсон “Asia star new model-2016 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2-р байр шалгаран, амжилттай оролцсон.

2016.05.23

ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн Их Сургуулийн Калугийн салбар  сургууль болон Мандах Бүртгэл дээд сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2016.07 сар

Гадаад харилцаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Л.Энх-Амгалан “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнууллаа.

2016.10.09

2016 оны “Шилдэг багш”-аар Мэдээллийн технологийн тэнхмийн Ахлах багш Д.Сарантуяа, “Шилдэг залуу багш”-аар Бүртгэл санхүүгийн тэнхмийн багш Докторант, ММНБ Б.Бадрал нар тодорлоо.

2016.10.14

Мандах Бүртгэл Дээд Сургуулийн Эдийн Засаг-Бизнесийн тэнхмийн эрхлэгч С.Цолмон "Компанийн дампуурлыг таамаглах загвар, түүнийг боловсруулах арга зүй" сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуульд Бизнесийн ухааны ДОКТОР-ын зэргийг амжилттай хамгааллаа.

2016.10.17

Мандах Бүртгэл Дээд Сургуулийн Сургалтын хөтөлбөр эрхэлсэн дэд захирал Доктор Ч.Төрбадрах тус сургуулийн Эрдмийн Зөвлөлөөс "Дэд Профессор" цол хүртлээ.

2016.11.08

Дархан-Уул аймгийн Их, дээд сургууль, МСҮТ-үүдийн багш нарын дунд зохион байгуулагдсан "Боловсрол ба хөгжил 2016" эрдэм шинжилгээний бага хуралд манай Дархан-Уул аймаг дах салбар сургуулийн Б.Мэндбаяр, Б.Баярмаа багш нарын хамтарсан "Үнэлгээний арга ашиглан лекцийг үр дүнтэй зохион байгуулах" сэдэвт илтгэл тэргүүн байр эзэллээ.

2016.11.28

ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан Мэргэжлийн орчуулгын уралдаанд Мандах Бүртгэл дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангийн 4-р курсын оюутан Г.Өсөхбаяр Тэргүүн байр эзэллээ.

2016.12.05

Татварын бүртгэл-2016 онлайн улсын олимпиадад МБДС-ийн НББ-Татвар 4-р дамжааны оюутан А.Нандин-Эрдэнэ Тэргүүн байр, Нягтлан бодогчдын төрөлд тус сургуулийн 2011 оны төгсөгч М.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Дархан салбар сургуулийн багш  Д. Мөнхжаргал 3-р байранд тус тус шалгарлаа.

2016.12.09

 

ММНБИ-ээс Монгол улсын нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан манай сургуулийн багш нарыг шагнаж урамшууллаа. Үүнд:

  •   Хүндэт багшаар Гүйцэтгэх захирал Доктор, Профессор С.Өлзийбат          Хүндэт тэмдэгээр Бүртгэл санхүүгийн тэнхмийн эрхлэгч Х.Нямбаяр, багш М.Энхсүрэн,
  •     Хүндэт өргөмжлөлөөр Бүртгэл санхүүгийн тэнхмийн багш Д.Цэвэлмаа, Д.Золбоо, Т.Золбоо, Б.Бадрал, Б.Батчимэг, Б.Баатарцогт, Б.Ганбагана, Г.Хандсүрэн нарыг шагналаа.
  •     Гадаад харилцааа, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал  Л.Энх-Амгалан ММНБИ-ийн дээд шагнал “Алдарын Од” одон хүртлээ.
  • Жил бүрийн санхүүчдийн баяраар оны шилдэг бүртгэл санхүүгийн ажилтнуудыг тодруулдаг уламжлалтай. 2016 оны "TOП САНХҮҮЧИД"-ээр МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуулийн  дараах төгсөгчид  шалгарчээ. Үүнд:
  •       Бизнесийн секторын 2016 оны шилдэг нягтлан бодогч: “Бодь интернэшнл” ХХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн захирал, Ерөнхий нягтлан бодогч, 2003 оны төгсөгч Ванганы Мягмаржав
  •      Зам тээвэр, дэд бүтцийн шилдэг санхүүч: “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг” Улаанбаатар төмөр замын Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны Нэгтгэсэн тайлан шинжилгээний хэлтсийн дарга, 1996 оны төгсөгч Ванягийн Оюу-Эрдэнэ 
  •    Нягтлан бодох бүртгэлийн оны шилдэг багш: Монголын Мэргэшсэн Няглтан Бодогчдын Институтийн ахлах багш, доктор, 1999 оны төгсөгч Р. Дариймаа
  •     Нягтлан бодох бүртгэлийн оны шилдэг залуу багш: Санхүү эдийн засгийн их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, доктор, 2003 оны төгсөгч Сүхбаатар овогтой Бямбахорол

 

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, Энэтхэгийн “Азийн менежмэнтийн сургууль” -тай сургалт, эрдэм шинжилгээ, багш, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллахаар тохироод байна.

2016 оны 12 сар

  •     Мандах бүртгэл дээд сургуулийн Дархан-уул аймаг дахь салбар сургуулийн захирал Ц.Баттогтох Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр
  •     Сургалтын албаны ажилтан Н.Баасансүрэн Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр\,
  •     Багш Я.Баярмаа, Д.Мөнхжаргал нар Боловсролын яамны жуух бичгээр тус тус шагнагдлаа.
  •    Багш Б.Соджавхлан Волейболын спортын мастер, Б.Мөнхбаяр Шатрын спортын 1-р зэрэг, Ё.Балжинням Сагсны спортын 1-р зэргийг тус тус авлаа.

2016 оны Дархан-Уул аймаг дахь их дээд сургуулиудын “Сурлагын шилдэг оюутан”-аар Мандах бүртгэл дээд сургуулийн Дархан-уул аймаг дахь салбар сургуулийн Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Э.Ганбаяр, “BEST OF DARKHAN-2016” оны “Шилдэг оюутан”-аар Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Д.Мөнгөнзул нар тус тус шалгарлаа.

 

Шинэ мэдээ