Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


2017-2018

Нийтэлсэн: 2018-01-05 14:05:04 Үзсэн: 72

2017 онд манай сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиосон. Тэр ч утгаараа шинэ, шинэ амжилт бүтээлээр 25 жилийн ойдоо бэлэг барьсан онцгой жил байлаа. Тэдгээрээс дурьдвал:

Он, сар

Ололт, Амжилтууд

2017.03.25

 “Мэргэжлийн англи хэлний олимпиад”-ыг Мандах Бүртгэл дээд сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гадаад хэлний тэнхимээс санаачилан “Их дээд сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжил” сэдэвт онол, арга зүйн анхдугаар семинарыг амжилттай зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд  сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нар эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхыг хуралд оролцогчид хүслээ.

2017.03.31

 

“Эрдмийн шувуу” цомын төлөөх улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний XV бага хурлын 3-р байранд Мандах Бүртгэл дээд сургуулийн багш С.Цолмонгийн удирдсан Н.Сэвжидпэрэнлэй, Б.Шинэцэцэг нарын илтгэл шалгарсан бол 10-р байранд С.Мөнхцэцэг багшийн удирдсан Л.Ганхуяг, О.Мишээл нарын илтгэл шалгарсан байна.  

2017.04.04

25 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн суралцагчдын дунд “Миний мэргэжил нягтлан бодогч” эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. Тус уралдааны I байрт шалгарсан А.Бадамсэд тус сургуулийн 4 жилийн сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт, II байрт шалгарсан О.Энхмарт 30%-ийн хөнгөлөлттэй суралцаж байна.

2017.04.20

НББ-ийн улсын XX олимпиадад тус сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн баг  II байр, оюутан П.Пүлжин хувийн дүнгээр II байрт шалгарав.

2017.04.30

Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн улсын олимпиадыг анх удаа санаачлан, амжилттай зохион байгууллаа. Олимпиадад 8 их, дээд сургуулийн 55 багийн 165 оюутан оролцсон бөгөөд энэхүү олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах шийдвэрийг оролцогч сургуулиудын эрдэмтэн, багш нар дэмжиж буйгаа илэрхийлсэн нь энэхүү олимпиадын ач холбогдлыг үнэлсэн үнэлгээ боллоо.

2017.05.08

Тус сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулан шилдэг тэргүүний багш ажилтнуудаа Засгийн газар, төрийн бус байгууллагууд, сургуулийн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд: Боловсролын тэргүүний ажилтан-2, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан -2, Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан -1, Санхүү банкны тэргүүний ажилтан -4, Сангийн яамны жуух бичиг-2, Татварын ерөнхий газрын жуух бичиг-2, БСШУСЯ-ны жуух бичиг-4 хүн тус тус шагнуулсан нь манай багшлах бүрэлдэхүүний чадавхийг үнэлсэн үнэлгээ юм.

2017.05.09

ММНБИ-ээс зохион байгуулсан “Хямралыг боломж болгох нь” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд IV дамжааны оюутан Ц.Дуламсүрэн “Тэргүүн байр”-т шалгарав.

2017.05.13

Эдийн засгийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” улсын ХIII олимпиадад оролцсон Нягтлан бодох бүртгэл-банк хөтөлбөрийн I дамжааны оюутан О.Сарангуа дэд байрт шалгарав.

2017.05.26

 Мандах -2017олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ММНБИ-тэй хамтран амжилттай зохион байгууллаа. Тус хуралд ОХУ, Тайланд, Япон, БНСУ болон дотоодын их дээд сургуулидын эрдэмтэн, профессорууд илтгэл хэлэлцүүлсэн. Энэхүү хурлыг 2 жил тутам хийж байгаа бөгөөд оролцогч сургууль, багш, гадны төлөөлөгчдийн тоо жилээс жилд өсч байна.

2017.08.01

Мандах Бүртгэл дээд сургуулийг “Их Сургууль”-ийн ангилалд хамруулах тухай БСШУСЯамны сайдын тушаал гардан авлаа. Ийнхүү тушаалд заасны дагуу 2017 оны 8 сарын 1-ээс “Мандах Бүртгэл Их Сургууль” боллоо.

2017.09.26

Монгол-Хятадын 2 дахь удаагийн экспо ӨМӨЗО-ны Хөх хотод 2017 оны 09 сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус экспогийн хүрээнд Торгоны зам дагуух орнуудын боловсролын салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаарх гадаад, дотоодын их, дээд сургуулийн захирлуудын форумд дэд захирлууд оролцож, сургуулиа сурталчилан, туршлага солилцсон байна.

2017.10.05

Тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр дараах багш нарт цол, зэрэг олголоо. Үүнд: Мандах Бүртгэл Их сургуулийн  Хүндэт профессороор   Захирал профессор Г.Нанжид, Профессор цолоор  Эрдмийн зөвлөлийн орлогч дарга Доктор, дэд профессор Л.Энх-Амгалан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор, дэд профессор Б.Нацагдорж, Дэд профессор цолоор  Т.Сумъяа, С.Энхтуяа, С.Энхзаяа, Х.Нямбаяр, Д.Сарантуяа, Ц.Баттогтох, С.Цолмон нар, Ахлах багш цолоор  Б.Бадрал, С.Мөнхцэцэг, Я. Сүхбаатар, М.Энхсүрэн, Б.Соджавхлан нар тодорлоо.

2017.10.05

Дэлхийн багш нарын 23 дах, Монголын багш нарын 51 дэх өдөр болон тус сургууль Их сургууль болсон анхны багш нарын баярын арга хэмжээг зохион байгууллаа.  Уламжлал ёсоор 2016-2017 онд сургалт, эрдэм шинжилгээ, бүтээлч ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шилдэг багш нараа тодруулан шагнаж урамшууллаа. 2016-2017 оны Шилдэг багшаар Гадаад хэлний тэнхимийн багш Ж.Төгсөө, Шилдэг залуу багшаар Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш Б.Сайнжаргал нар тус тус шалгарлаа.

2017.10.11

ACBSP буюу бизнесийн сургуулиуд болон хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг олон улсын байгууллагаас “Бизнес загварчлал”-ын олон улсын тэмцээнд Мандах Бүртгэл дээд сургуулийн баг 4-р байрт шалгарлаа.

2017.10.30

 “ММНБИ” болон “Мэргэшсэн нягтлан бодогч” сонины редакцаас санхүү, бүртгэлийн мэргэжлийн оюутнуудын дунд зохион байгуулсан мэргэжлийн “Орчуулгын уралдаан”-ы II шатанд 5 сургуулийн 18 оюутан оролцсоноос Мандах Бүртгэл Их Сургуулийн НББ-Англи хэл 5-р курсын оюутан М.Болорчимэг                   II байрт шалгарлаа.

2017.11.30

Мандах Бүртгэл их сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд амьдралын баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай айл өрхүүдэд туслах аян өрнүүллээ. Тус аянд багш, ажилтан, оюутнууд идэвхтэй оролцож ахуйн хэрэгцээний бараа зэрэг 600,000 гаруй төгрөгний бүтээгдэхүүнүүдийг цуглуулан СХД-ийн 30-р хорооны   3 айлд хандивлалаа. Мөн Баянзүрх дүүргийн 27-р хороонд тос маслын ТҮЦ түрээслэн ажиллуулж, түцэндээ 3 хүүхдийн хамт амьдардаг Даш-Оюун эмэгтэйг гэртэй болгох аяныг тус сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Англи хэл хөтөлбөрийн 1 дүгээр анги санаачлан, аянд сургуулийн нийт оюутан, багш, ажилчид оролцож амжилттай зохион байгууллаа.

2017.12.05

Мандах Бүртгэл дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд нягтлан бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд “Мэргэжлийн англи хэлний олимпиад”-ыг зохион байгуулж, Мандах Бүртгэл дээд сургуулийн оюутнууд эхний 5 байрыг эзэллээ.

2017.12.09

Монголын залуучуудын холбооны “Алма Матер-2017” –ийн “Нийгмийн салбарын шилдэг”  оюутнаар НББ-Татвар 3-р дамжааны оюутан, Оюутны зөвлөлийн дэд дарга Э.Лувсангомбо оюутнаар шалгарч Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний оюутан" цол тэмдэгээр шагнууллаа.

2017.12.18

Тус сургуулийн 7 багш мэргэшсэн нягтлан бодогч, 1 багш татварын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсанаар манай нягтлан бодох бүртгэлийн  мэргэжлийн бүх багш нар мэргэшсэн нягтлан бодогч болон татварын үнэлгээний мэргэшсэн цолтой боллоо. 

2017.12.18

Өдөр болон эчнээ, орой хөтөлбөрийн 45 төгсөгч  тус сургуулийн магистрантурт шалгалтгүй болон хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, програм хангамж, мэдээллийн систем хөтөлбөрийн 3 төгсөгч эчнээ хөтөлбөрт шалгалтгүй элсэн, эхний хичээлийн жилдээ хөнгөллттэй суралцах эрхийн бичгээр тус тус шагнууллаа.

2017.12.19

ИБУИНВУ-ын Oxford  хотноо Европын Бизнесийн ассемблейгээс 12 сарын 19-20-ны хооронд зохион байгуулсан “The Socrates Award Ceremony” ёслолын арга хэмжээнд урилгаар Сургалт эрхэлсэн дэд захирал, Доктор, дэд профессор Ч.Төрбадрах, Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин нар оролцлоо. Энэхүү байгууллагаас тус сургуулийг бүс нутгийн “Оны шилдэг байгууллага”-аар шалгаруулж, өргөмжлөл, цом гардан авсан бол тус сургуулийн захирал профессор Г.Нанжид “2017 оны олон улсын шилдэг менежер”-ийн өргөмжлөл, медалиар шагнууллаа. 

2017.12.19

Монголын менежментийн холбооноос  жил бүр зохион байгуулдаг “Шилдэг менежер”-үүдийг шалгаруулдаг бөгөөд боловсролын салбараас тус сургуулийн  ерөнхий захирал, профессор Г.Нанжид оны үндэсний шилдэг менежер цол, медаль хүртлээ.

2017.12.20

Нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлын Тэргүүн байрыг НББ-Англи хэл IV дамжааны оюутан Б.Амгалан эзэллээ.

2017.12.20

Европийн сэргээн босголт хөгжлийн банкны төсөлт хөтөлбөрт хамрагдаж ISO9001:2015 чанарын тогтолцооны зөвлөх үйлчилгээг авч хэрэгжүүллээ.

2017.12.23

Энэ онд сургуулийн хэмжээнд 84 оюутан сурлагын амжилт болон бусад  тэтгэлэгт хөтөлбөрийн болзлыг хангаж, сургалтын төлбөрийн 20-70 хувийн  тэтгэлэгт хамрагдлаа.

2017.12.25

Олон улсын чанарын удирдлагын стандарт ISO9001:2015-ыг тус сургууль дээр амжилттай хэрэгжүүлж, баталгаажуулалтын сертификат гардан авч, Монгол улсын их, дээд сургуулиудаас ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлсэн анхны их сургууль боллоо.

2017.12.28

Оны босгон дээр тус сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал Ц.Баттогтох “Алтан гадас” одонгоор шагнууллаа.

2017.12.30

Дархан-Уул аймаг дахь Монгол банкнаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын I байрт оюутан Г.Ганзориг, II байрт Энхзаяа, Гантуяа нар шалгарав.

2017.12.30

Дархан-Уул аймгийн Энхтайван корпусаас зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд оюутан Б.Халиун оролцож, Дархан-Уул аймагт I байрт, улсад II байрт шалгарлаа.

2017.12.30

Дэлхийн олон улсын Ротарын хөдөлгөөний салбар Цэцээ гүн ротаракат клубээс зохион “Хүн бүр сурах эрхтэй” төслийн хүрээнд А.Шижирбаатар 100%-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан.

2017.12.31

98 төгсөгч гадаадын их, дээд сургуулиудад суралцах урилга авсан байна.

 

 

Шинэ мэдээ