Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Хөтөлбөрийн Хорооны бүтэц, бүрэлдэхүүн ба удирдлага зохион байгуулалт

Нийтэлсэн: 2017-02-07 17:42:55 Үзсэн: 441

Хөтөлбөрийн хорооны зорилго нь МБДС-ийн хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдийн чанар, стандартыг үндэсний болон олон улсын стандарт, шалгууруудад нийцүүлэн сайжруулах, шинээр хөтөлбөр боловсруулахад бодлогын зөвлөмж гаргах, хөтөлбөрүүдийг чанарын өндөр төвшинд хэрэгжүүлэх ажлыг холбогдох албадуудтай хамтран зохион байгуулахад оршино.

 

 

Хөтөлбөрийн Хорооны бүтэц, бүрэлдэхүүн ба удирдлага зохион байгуулалт

Хөтөлбөрийн хороо, багийн нийтлэг үүрэг

 

  • МБДС-ийн сургалтын хөтөлбөрийг Монгол улсын дээд боловсролын хууль тогтоомж, Боловсрол эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан шийдвэр, МБДС-ийн сургалтын бодлого, шинжлэх ухааны хөгжлийн хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж, олон улсын боловсролын стандартад нийцүүлнэ.
  • Чиг үүргийн дагуу хэлэлцэж буй асуудлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн үнэлгээ хийж, сургалтын үйл ажиллагааны чанар, стандартыг хангах, оюутны сурах үйл ажиллагааг идэвхижүүлэхэд анхаарна.
  • Хөтөлбөрийн цагийн багтаамж, оюутны хичээл сонголт хийх арга зам, хувилбар болон тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт зэрэг зохицуулалтын механизмыг нарийвчлан тогтоож, Сургуулийн сургалтын чанар, хяналтын албатай хамтран ажиллана.
  • Сургалт явуулах шаардлагатай багшлах боловсон хүчний нөөц, чадавхийг дээшлүүлэх талаар Сургуулийн Багшийн Хөгжлийн Хороотой хамтран ажиллах, түүнчлэн ном сурах бичиг, номын сан болон анги танхмийн хүртээмж зэргийг судлан, санал боловсруулж захиргааны зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.

 


Сургуулийн хөтөлбөрийн хорооны чиг үүрэг

 

  • Хөтөлбөрийн хороо нь МБДС-ийн сургалтын хөтөлбөрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэнд хяналт тавих, шинээр хөтөлбөр боловсруулах, бүх түвшний хөтөлбөрийн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулж, нэгдсэн удирдлагаар хангана.
  • Хөтөлбөрийн дэд хороодоос ирүүлсэн саналыг судлан хэлэлцэж, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, шинээр нээх, түр зогсоох, хасах асуудлыг эрдмийн зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.
  • Үндсэн мэргэжил, хавсран мэргэжих, мэргэжүүлэх, хос мэргэжил эзэмшихэд тавих шаардлагыг тогтооно.
  • Хөтөлбөрүүдэд дунд болон урт хугацааны үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргана.
  • Хөтөлбөрүүдийг үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлэх ажлыг хариуцна.
  • Хөтөлбөрийн дэд хороодод зөвлөлгөө, чиглэл өгөх, сургалтын хөтөлбөртэй холбоотой маргааныг хүлээн авч шийдвэрлэнэ.

Шинэ мэдээ