Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Багш, ажилтны хөгжлийн хорооны чиг, үүрэг

Нийтэлсэн: 2017-02-07 17:43:38 Үзсэн: 520
Багш, ажилтны хөгжлийн хорооны чиг, үүрэг
 
 
  • Багшийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хариуцаж тайлагнах
  • Багш, ажилтны хувийн хөгжлийн төлөвлөгөөг тэнхим, албадууд баталж   БАХХ-нд нэгтгэж ирүүлсэнээр төлөвлөгөөний биелэлтийг БАХХ дүгнэж Захиргааны Зөвлөлд танилцуулах
  • Тэнхим, албадуудаас батлан ирүүлсэн багш, ажилтны хөгжлийн хувийн төлөвлөгөөг үндэслэн сургуулийн БАХХ-ны нэгдсэн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх
  • Шинэ, залуу багш, ажилтнуудыг дадлагажуулах ажлын төлөвлөгөөнд хяналт тавих
  • Багшийн туслах болон дадлагажигч багш нарыг багшлах эрхийн сургалтанд суралцуулах ажлыг зохион байгуулах
  • Багшийн туслах болон дадлагажигч багш нарыг заах арга зүйн болон мэргэжлийн давтан сургалтанд хамруулах
  • Багшийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу шаардлагатай сургалт, семинаруудыг зохион байгуулах
  • Сургуулийн болон бусад их дээд сургуулиудын багш нарын сургалт, заах арга зүйн тэргүүн туршлагыг судалж нэвтрүүлэх, уулзалт, семинар зохион байгуулах
  • Сургалтын шинэ технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлгэрүүлэх
  • Багш, ажилтныг хөгжүүлэх талаар шаардлагатай саналыг боловсруулж, сургуулийн захиргаанд уламжлан шийдвэрлүүлэх
  • Багш, ажилтныг хөгжүүлэхэд холбоотой журамд санал оруулах
  • Багш, ажилтныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах
  • Сургуулийн нэгдсэн тайлан, магадлан итгэмжлэлтэй холбогдолтой тайлан мэдээг нэгтгэхэд оролцох

 

 

Багш, ажилтны хөгжлийн хорооны бүрэлдэхүүн

 

 Багш, ажилтны хөгжлийн хороо нь БАХХ-ны дарга ба Захирлын ажлын алба болон Сургалтын чанар, хяналтын алба, мөн тэнхим бүрээс төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй байна. 

 

 

Шинэ мэдээ