Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


МАНДАХ БҮРТГЭЛ ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 2017-02-08 11:12:08 Үзсэн: 1053

 

 

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

    Оюутнуудын амжилттай суралцах эрмэлзлэлийг дэмжин идэвхи чармайлтыг дээшлүүлэх, амжилтыг нь  урамшуулах,  оюутны нийгмийн оролцоог үнэлэх, сургуулийн хөгжил дэвшилд  оруулсан хувь нэмэрийг үнэлэх  зорилготой. 

 

Тэтгэлэгт хөтөлбөрийн төрөл:

1.      Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг
2.      Өндөр оноотой шинэ элсэгчдэд олгох тэтгэлэг
3.      Сурлагын амжилтаар олгох тэтгэлэг
4.      Улсын олимпиадад эхний байруудад шалгарсан оюутнуудад олгох тэтгэлэг
5.      Голч дүн нь 3,5-аас дээш, санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудыг дэмжих тэтгэлэг
6.      Оюутны зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээсэн оюутнуудын ажлын үр дүнтэй нь холбон олгох тэтгэлэг

7.      Сургуульд үнэтэй хувь нэмэр оруулсан оюутны тэтгэлэг

 

Нэг. Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

 

1.      Тэтгэлэгт хамруулах шалгуур

1.1.1        Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь оюутны ёс зүйн дүрмийн зөрчилгүй
1.1.2         Голч дүн нь 3,8-аас дээш
1.1.3         Эрдэм шинжилгээ судалгааны ажилд болон их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогддог олимпиадад амжилттай оролцож ирсэн, нийгмийн оролцоо сайтай 
1.1.4        Оюутныг анги хамт олон нь дэвшүүлнэ

 

2.      Бүрдүүлэх материал

2.1              Өргөдөл

2.2              Анги хамт олны тодорхойлолт

 

3. Шалгаруулалт

3.1.1        Хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын материалыг жил бүрийн 04-р сарын 20-30-ны хооронд сургуулийн маркетингийн менежер хүлээн авна

3.1.2        Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг ерөнхий захирлын дэргэд байгуулагдсан комисс оюутнуудын материалыг судлаж, шаардлагатай бол нэмэлт ярилцлага хийж шийдвэрлэнэ.

3.1.3        Шалгарсан оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгийг 5 сарын 8-нд сургууль байгуулагдсан өдөр, төгсөлтийн баяр дээр гардуулж өгнө.

3.1.4        Шалгарсан нэг оюутанд сургалтын төлбөрийнх нь 50%-тай тэнцэх тэтгэлэг олгоно.

3.1.5        Шилжин ирсэн оюутны сурлагын болон амжилтын тодорхойлолт нь тус сургуульд суралцсан хугацаанд хамаарсан байна.

 

Хоёр. Өндөр оноотой шинэ элсэгчдэд олгох тэтгэлэг

 

2.1.Тэтгэлэгт хамруулах шалгуур

 2.1.1.      Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь оюутны ёс зүйн дүрмийн зөрчилгүй байх

 2.1.2.      ЭЕШ-ийн дундаж оноо 650-700 байвал элсэн орсон хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 20%-тай тэнцэх

 2.1.3.      ЭЕШ-ийн дундаж оноо 701-750 байвал элсэн орсон хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30%-тай тэнцэх

 2.1.4.      ЭЕШ-ийн дундаж оноо 751-с дээш байвал элсэн орсон хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50%-тай тэнцэх тэтгэлэгийг тус тус олгоно.

 

2.2.Бүрдүүлэх материал

 2.2.1.      Өргөдөл

 2.2.2.      ЭЕШ-ийн батламж

 2.2.3.      Төгссөн сургуулийн тодорхойлолт

 

2.3.Шалгаруулалт

 2.3.1.      Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан элсэгчдийн материалыг жил бүрийн 08-р сарын 25-30-ны хооронд сургуулийн маркетингийн менежер хүлээн авна

 2.3.2.      Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг ерөнхий захирлын дэргэд байгуулагдсан комисс оюутнуудын материалыг судлаж, шаардлагатай бол нэмэлт ярилцлага хийж шийдвэрлэнэ.

 2.3.3.      Шалгарсан оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгийг 9 сарын 1-нд хичээлийн шинэ жилийн  нээлтийн ёслол дээр гардуулж өгнө.

 2.3.4.      Шилжин ирсэн оюутны ЭЕШ-ийн оноо тухайн хичээлийн жилийн 9 сар хүртэл тэтгэлэгт хамрагдах боломжтой. 

 

Гурав. Сурлагын амжилтаар олгох тэтгэлэг

 

3.1  Тэтгэлэгт хамруулах шалгуур

3.1.1.      Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь оюутны ёс зүйн дүрмийн зөрчилгүй байх

3.1.2.      Оюутан нэг хичээлийн жил “А” үнэлгээтэй суралцвал дэвшин суралцах ангийнх нь жилийн сургалтын төлбөрийн 20%-тай тэнцэх

3.1.3.      Хоёр хичээлийн жил дараалан “А” үнэлгээтэй суралцвал дэвшин суралцах ангийнх нь жилийн сургалтын төлбөрийн 30%-тай тэнцэх

3.1.4.      Гурван хичээлийн жил дараалан “А” үнэлгээтэй суралцвал дэвшин суралцах ангийнх нь жилийн сургалтын төлбөрийг 40%-тай тэнцэх тэтгэлэгийг тус тус олгоно.

 

3.2  Бүрдүүлэх материал

3.2.1        Өргөдөл

3.2.2        Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт

3.2.3        Ангийн зөвлөх багшийн тодорхойлолт

3.2.4        Эрдэм шинжилгээний бүтээл, олимпиад, спорт, урлагийн тэмцээн уралдаанд  оролцож  амжилт гаргасныг гэрчлэх баримтын хуулбар

 

3.3  Шалгаруулалт

3.3.1        Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын материалыг жил бүрийн 08-р сарын 25-30-ны хооронд сургуулийн маркетингийн менежер хүлээн авна

3.3.2        Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг ерөнхий захирлын дэргэд байгуулагдсан комисс оюутнуудын материалыг судлаж, шаардлагатай бол нэмэлт ярилцлага хийж шийдвэрлэнэ.

3.3.3        Шалгарсан оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгийг 9 сарын 1-нд хичээлийн шинэ жилийн  нээлтийн ёслол дээр гардуулж өгнө.

3.3.4        Шилжин ирсэн оюутны сурлагын болон амжилтын тодорхойлолт нь тус сургуульд суралцсан хугацаанд хамаарсан байна.

 

Дөрөв. . Улсын олимпиад болон эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд эхний байранд шалгарсан оюутнуудад олгох тэтгэлэг

 

4.1.Тэтгэлэгт хамруулах шалгуур

 4.1.1.      Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь оюутны ёс зүйн дүрмийн зөрчилгүй байх

 4.1.2.      Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад оролцон эхний 10 байрт шалгарсан  

 4.1.3.      Бусад улсын олимпиадад амжилттай оролцон эхний 3 байранд шалгарсан  

 4.1.4.      Улсын болон шинжлэх ухааны салбарын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл нь эхний 3 байранд шалгарсан

 

4.2.Бүрдүүлэх материал

 4.2.1.        Өргөдөл

 4.2.1        Олимпиадад оролцож  амжилт гаргасныг гэрчлэх баримтын хуулбар

 4.2.2        Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд амжилт гаргасныг гэрчлэх баримтын хуулбар

 4.2.3        Шалгарсан эрдэм шинжилгээний бүтээлийн 1 хувь

 

4.3      Шалгаруулалт

 4.3.1        Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын материалыг жил бүрийн 04-р сарын 25-30-ны хооронд сургуулийн маркетингийн менежер хүлээн авна

 4.3.2        Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг ерөнхий захиралын дэргэд байгуулагдсан комисс оюутнуудын материалыг судлаж, шаардлагатай бол нэмэлт ярилцлага хийж шийдвэрлэнэ.

 4.3.3        Шалгарсан оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгийг 5 сарын 8-нд сургууль байгуулагдсан өдөр, төгсөлтийн баяр дээр гардуулж өгнө.

 4.3.4        Шалгарсан оюутнуудад амжилтаас нь хамааруулан сургалтын төлбөрийнх нь 20%-50%-тай тэнцэх тэтгэлэг олгоно.

 4.3.5        Шилжин ирсэн оюутны сурлагын болон амжилтын тодорхойлолт нь тус сургуульд суралцсан хугацаанд хамаарсан байна.

 

 Тав. Голч дүн нь 3,5-аас дээш, санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудыг дэмжих тэтгэлэг

 

 5.1  Тэтгэлэгт хамруулах шалгуурууд:

  5.1.1        Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь оюутны ёс зүйн дүрмийн зөрчилгүй

  5.1.2        Өдрийн ангийн 3 болон түүнээс дээш дамжаанд суралцдаг

  5.1.3        Сурлагын голч дүн 3,5 ба түүнээс дээш

  5.1.4        Гэр бүл нь амжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой

  5.1.5        Эрдэм шинжилгээний бүтээл, олимпиад, спорт, урлагын тэмцээн уралдаанд  оролцож тодорхой амжилт гаргасан бол давуу тал болно

  5.1.6        Бусад байгууллага, хувь хүний олгодог тэтгэлэгт хамрагдаагүй

 

 5.2. Бүрдүүлэх материал

 5.2.1.      Өргөдөл

 5.2.2.      Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт

 5.2.3.      Ангийн зөвлөх багшийн тодорхойлолт

 5.2.4.      Өрхийн ам бүл, амжиргааны түвшингийн талаар харъяа сум, хорооны засаг даргын тодорхойлолт

 5.2.5.      Эцэг эхийн ажил эрхлэлт, цалингийн тодохойлолт /ажил эрхлээгүй бол хөдөлмөрийн биржд бүртгүүлсэн баримт/

 5.2.6.      Эрдэм шинжилгээний бүтээл, олимпиад, спорт, урлагын тэмцээн уралдаанд  оролцож  амжилт гаргасныг гэрчлэх баримтын хуулбар

 

 5.3.Шалгаруулалт

 5.3.1.      Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын материалыг жил бүрийн 12-р сарын 10-15-ны хооронд сургуулийн маркетингийн менежер хүлээн авна

 5.3.2.      Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг ерөнхий захирлын дэргэд байгуулагдсан комисс оюутнуудын материалыг судлаж, шаардлагатай бол нэмэлт ярилцлага хийж шийдвэрлэнэ.

 5.3.3.      Шалгарсан оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгийг оюутны шинэ жилийн баяр дээр гардуулж өгнө.

 5.3.4.      Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийнх нь 20%-80%-тай тэнцэх тэтгэлэг олгоно.

 5.3.5.      Шилжин ирсэн оюутны сурлагын болон амжилтын тодорхойлолт нь тус сургуульд суралцсан хугацаанд хамаарсан байна.

 

Зургаа. Оюутны зөвлөлийн сонгуульт үүрэг хүлээсэн оюутнуудын ажлын үр дүнтэй нь холбон олгох тэтгэлэг

 

 6.1.Тэтгэлэгт хамруулах шалгуур

 6.1.1.      Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь оюутны ёс зүйн дүрмийн зөрчилгүй

 6.1.2.      Оюутны зөвлөлийн сонгуульт үүргийг нэг жилээс дээш гүйцэтгэсэн

 6.1.3.      Сонгуульт ажлын үүргээ 100%  хэрэгжүүлсэн

 

6.2.Бүрдүүлэх материал

 6.2.1.      Өргөдөл

 6.2.2.      Сонгуульт ажлыг гүйцэтгэсэн тухай өөрийн үнэлгээний тайлан

 6.2.3.      Тайланг хэлэлцсэн Оюутны зөвлөлийн хурлын тэмдэглэл

 6.2.4.      Оюутны зөвлөл хариуцсан багшийн тодорхойлолт

 

6.3.Шалгаруулалт

 6.3.1.      Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын материалыг жил бүрийн 08-р сарын 25-30-ны хооронд сургуулийн маркетингийн менежер хүлээн авна

 6.3.2.      Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг ерөнхий захиралын дэргэд байгуулагдсан комисс оюутнуудын материалыг судлаж, шаардлагатай бол нэмэлт ярилцлага хийж шийдвэрлэнэ.

 6.3.3.      Шалгарсан оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгийг 9 сарын 1-нд хичээлийн шинэ жилийн  нээлтийн ёслол дээр гардуулж өгнө.

 6.3.4.      Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийнх нь 5%-10%-тай тэнцэх тэтгэлэг олгоно.

 

Долоо. Сургуульд үнэтэй хувь нэмэр оруулсан оюутны тэтгэлэг

 

 7.1.Тэтгэлэгт хамруулах шалгуур

 7.1.1.      Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь оюутны ёс зүйн дүрмийн зөрчилгүй

 7.1.2.       Сургуулийн үйл ажиллагаанд болон материаллаг баазыг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд онцгойлон авч үзэх хувь нэмэр оруулсан

 

7.2.Бүрдүүлэх материал

 7.2.1.      Өргөдөл

 7.2.2.      Үнэтэй хувь нэмэр оруулсан талаархи сургуулийн холбогдох удирдах албан тушаалтны тодорхойлолт

 

 7.3.Шалгаруулалт

 7.3.1.      Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын материалыг жил бүрийн 12-р сарын 10-15-ны хооронд сургуулийн маркетингийн менежер хүлээн авна

 7.3.2.      Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг ерөнхий захиралын дэргэд байгуулагдсан комисс оюутнуудын материалыг судлаж, шаардлагатай бол нэмэлт ярилцлага хийж шийдвэрлэнэ.

 7.3.3.      Шалгарсан оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгийг оюутны шинэ жилийн  нээлтийн ёслол дээр гардуулж өгнө.

 7.3.4.      Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийнх нь 20%-100%-тай тэнцэх тэтгэлэг олгоно.

Шинэ мэдээ