Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Оюутны зөвлөл

Нийтэлсэн: 2017-02-08 11:15:20 Үзсэн: 756

Оюутны зөвлөлийн зорилго: Сургуулийн захиргаа, МОХ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдэнд  хандсан ажиллагааг идэвхитэй явуулах, оюутнуудын суралцах арга барил, хамт олноо манлайлах чадавхийг болон бие даан хөгжих бүхий л бололцоог бүрдүүлэхийн  төлөө ажиллахад оршино.

 

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доор дурдсан үйл ажиллагааг дангаараа болон бусад талтай  хамтран явуулдаг. Үүнд:

 

  • Оюутнуудын эрдэм шинжилгээ, урлаг спорт, соёлын олон төрөлт арга хэмжээ зохион явуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн ажлыг санаачлан хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах
  • МОХ-ын ажиллагаатай нийцсэн, тэдэнтэй нэгдэж ажиллах, мэдээлэл солилцох, тэднээс зөвөлгөө авах, бусад их, дээд сургуулийн оюутнуудтай хамтран ажиллах, оюутнуудын санал бодлыг чөлөөтэй солилцох илэрхийлэх, бүх талын бололцоог хангах.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах юм.

 

2016-2017 оны хичээлийн жилд ОЗ:

 

ОЗ-ын даргаар НББ-аудит хөтөлбөрийн 2-р дамжааны оюутан Маргад-Эрдэнэ

 

Гишүүдээр: Ангийн дарга нар болон анги бүрээс нэг оюутны төлөөлөл ажиллаж байна.

 

Дугуйлан, секцүүдийн танилцуулга

1-р курс

Accurate

Англи хэлний хэл зүйн мэдлэгийн дээшлүүлэх

Challenge

Англи хэлний ярианы чадварыг сайжруулах

Мэтгэлцээний клуб

Оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болон өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурах арга барилд сургах

Сагс

Оюутнуудын бие бялдарыг хөгжүүлэх

 

Волейбол

Ширээний теннис

Хөл бөмбөг

2-оос дээш  курс

Судлаач оюутан

Бие даан судалгаа шинжилгээний ажил хийх чадварт сургах

Progress

Англи хэлнээс орчуулах чадварыг сайжруулна

АСС

НББ-ын англи хэлний мэдлэг олгох

Цогц мэдлэг

Цогц бодлого бодох чадварыг нэмэгдүүлэх

НББ-ын бямба гаригийн дугуйлан

НББ-ын улсын олимпиадад бэлтгэх

IELTS-д бэлтгэх дугуйлан

Англи хэлний мэдлэг ахиулах

Иог

Оюутнуудын бие бялдарыг хөгжүүлэх

Оюутан цагдаа

Ёс зүйг сахиулах

 

 

Шинэ мэдээ