Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нийтэлсэн: 2017-02-08 11:28:36 Үзсэн: 2150

Ерөнхий захирлын 2017 оны

04 дүгээр  сарын 17-ны өдрийн

 34 тоот тушаалаар батлав.

 

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

 1.1  МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд БШУЯ-ны Сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан   элсүүлэх журам” болон энэхүү журмыг баримтална.

1.2 Улаанбаатар хотод явагдах элсэлтийг сургуулийн захирлын тушаалаар баталсан  элсэлтийн комисс зохион байгуулна.

1.3 Хөдөө орон нутгийн элсэгчдийг бүртгэх болон хуваарь сонголтыг   “Аймаг, орон нутгаас Монголын их, дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын   гишүүн их, дээд сургуулиудад 2017 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан    МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулж элсүүлнэ.

1.4 Онооны жагсаалтаар сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан элсэгчдэд  суралцах эрхийн бичиг олгоно. 

 

Хоёр. Бакалаврын хөтөлбөрөөр элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт

 

 2.1 МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуульд элсэгч нь бүрэн дундаас дээш боловсрол эзэмшсэн, боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан заавал өгөх  элсэлтийн ерөнхий шалгалт өгч тэнцсэн байна.

2.2 МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуульд элсэгч нь математик, англи хэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч, тус сургуулийн босго оноог хангасанаар өрсөлдөх болзолыг хангана.

 

2.3 МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРҮҮД

 

А. Өдрийн хөтөлбөр / Төв сургууль-Улаанбаатар хот/

Индекс

Элсэлт авах 
хөтөлбөрүүд

 

Нарийвчилсан чиглэл

Элсэгчдэд тавих шаардлага

Суралцах хугацаа

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх

Босго оноо

D041101

Нягтлан бодох 
бүртгэл

Нягтлан бодох бүртгэл – аудит

Бүрэн дунд боловсролтой

байх

4 жил

Математик

Англи хэл

 

450

Нягтлан бодох бүртгэл – банк

Нягтлан бодох бүртгэл -татвар

Нягтлан бодох бүртгэл -статистик

Нягтлан бодох бүртгэл - англи хэл

Нягтлан бодох бүртгэл -мэдээллийн систем

D041201

Санхүү банк

Математик

    450

D061203

Мэдээллийн систем

Математик

    400

D061302

Програм хангамж

 

 

 

 

 

Б. Өдрийн хөтөлбөр /Дархан дахь салбар сургууль/

Индекс

Элсэлт авах 
хөтөлбөрүүд

Нарийвчилсан чиглэл

Элсэгчдэд тавих шаардлага

Суралцах хугацаа

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх

Босго оноо

D041101

Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэл- аудит

Бүрэн дунд

боловсролтой

байх

 

4 жил

    

Математик

 

400

Нягтлан бодох бүртгэл - банк

 

 

 В. Орой, эчнээ хөтөлбөр  /Төв сургууль-Улаанбаатар хот/

Индекс

Элсэлт авах 
хөтөлбөрүүд

Элсэгчдэд тавих шаардлага

Суралцах хугацаа

Элсэлтийн шалгалт өгөх чиглэл

D041101

Нягтлан бодох бүртгэл

 

Бакалаврын зэрэгтэй байх

/мэргэжил харгалзахгүй/

2 жил

  • Нийгэм, эдийн засгийн ерөнхий мэдлэг
  • Англи хэл
 

 

Г. Орой, эчнээ хөтөлбөр  /Дархан дахь салбар сургууль/

Индекс

Элсэлт авах хөтөлбөр

Элсэгчдэд тавих шаардлага

Суралцах хугацаа

Элсэлтийн шалгалт өгөх

чиглэл

D041101

Нягтлан бодох бүртгэл

 

Бакалаврын зэрэгтэй байх

/мэргэжил харгалзахгүй/

2 жил

  • Нийгэм, эдийн засгийн ерөнхий мэдлэг
 

 

Гурав. Магистрын хөтөлбөрөөр элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт

 

 3.1 МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуулийн магистрын хөтөлбөрт элсэгч нь магадлан итгэмжлэгдсэн сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй төгссөн, голч дүн нь 2.8-аас дээш байна.

3.2 МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуульд элсэгч нь бизнесийн удирдлага, англи хэлээр элсэлтийн шалгалт өгч, өрсөлдөх болзолыг хангана.

3.3 МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуульд  2017-2018 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

 

А. Магистрын хөтөлбөр /Төв сургууль-Улаанбаатар хот/

Индекс

Элсэлт авах хөтөлбөр

Элсэгчдэд тавих шаардлага

Суралцах хугацаа

Элсэлтийн шалгалт өгөх чиглэл

 

E04110101

Бизнесийн удирдлагын магистр

(Нягтлан бодох бүртгэл)

 

-Бизнесийн удирдлагын бакалавр

-Голч дүн 2.8-аас дээш

 

1,5-2 жил

  • Бизнесийн удирдлага

/нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, менежмент, эдийн засаг/

  • Англи хэл

E04120101

Бизнесийн удирдлагын магистр

(Санхүү банк)

 

E04110101

 

Бизнесийн удирдлагын магистр:

Японы Тохоку их сургууль, Мандах Бүртгэл ДС-ийн хамтарсан “1+1” хөтөлбөр     

 Мандах Бүртгэл ДС-ийн Бизнесийн удирдлагын бакалавр

-Голч дүн 3,5-аас дээш

 

 

2 жил

  • Бизнесийн удирдлага

/нягтлан бодох бүртгэл, санхүү,  аудит, менежмент, эдийн засаг/

  • Англи хэл

-TOEFL-IBT 79-өөс дээш

 -TOEFL-PBT 550-аас дээш  эсвэл - IELTS 6-аас дээш

 

 

 

Б. Магистрын хөтөлбөр  /Дархан дахь салбар сургуульд хичээллэнэ/

Индекс

Элсэлт авах хөтөлбөр

Элсэгчдэд тавих шаардлага

Суралцах хугацаа

Элсэлтийн шалгалт

  E04110101

Бизнесийн удирдлагын магистр:

(Нягтлан бодох бүртгэл)

-Бизнесийн удирдлагын бакалавр

 

1,5-2 жил

  • Бизнесийн удирдлага

/нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, менежмент, эдийн засаг/      

  • Англи хэл
 

Дөрөв. Элсэлтийн комисс

 4.1 Улаанбаатар хотод явагдах элсэлтийг зохион байгуулах комиссыг сургуулийн Ерөнхий захирлын  тушаалаар  батлана.

4.2 Элсэлтийн комисс дараах үүрэг хүлээнэ.

а. Элсэхээр бүртгүүлэгчдийг хуваарьт өдрүүдэд  бүртгэнэ.

б. Бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг цахим болон, бичмэл хэлбэрээр хөтөлнө.

в. Элсэхээр бүртгүүлэгчдийг онооны дарааллаар шалгаруулалт хийж, сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон хяналтын тоонд багтаан суралцах эрхийн бичиг олгоно.

г.Элсэгчдийн материалыг бүрдүүлж, хувийн хэргийн хавтсанд анги, мэргэжлээр  ялган хийж, Сургалтын чанар, хяналтын албанд хүлээлгэн өгнө.

4.3 Элсэлтийн комисст дараах зүйлийг хориглоно. Үүнд:

            а. Элсэгчдэд тавигдах шаардлага хангаагүй тохиолдолд элсүүлэх

            б. Элсэлтийн онооны жагсаалтыг будлиантуулах

            в. Буруу ташаа мэдээлэл түгээх 

Тав. Элсэгчдийн бүртгэл

5.1 Бүртгэлийг онлайнаар болон өөрийн хичээлийн байранд явуулна. Онлайнаар бүртгүүлэхдээ www.mandakhburtgel.edu.mn  хаягийн  “Элсэлт” цонхоор орж бүртгүүлнэ.

5.2 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

            а. Иргэний үнэмлэх

            б. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

            в. Ерөнхий шалгалтын батламж

            г. Чээж зураг 2 хувь /2х3/

            д. Бүртгэлийн хураамжийн баримт

5.3 Бүртгэл хийсний дараа бичиг баримтыг буцаан олгоно. 

5.4 Бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийг дараах өдрүүдэд бүртгэнэ. Үүнд:

А.БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР-ийг боловсролын үнэлгээний төвөөс авсан шалгалтын дүн гарснаас хойш 7 сарын 1-нээс 3-ний өдрүүдэд бүртгэнэ.

Б. БАКАЛАВРЫН ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨР-ийг 8 сарын 21-ээс 8 сарын 25-ны өдрүүдэд бүртгэнэ.

5.5 Магистрын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийг магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах журмын дагуу зохион байгуулна.

5.6 Бакалавр болон магистрын хөтөлбөрт элсэх хүсэлт гаргасан гадаадын иргэний элсэлтийн үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулна.

 

 

 

 

Зургаа. Хөнгөлөлттэй нөхцөл

 

 6.1 Тус сургуулийн элсэлтийн шаардлагыг хангасан бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэгч нь математик, англи хэл, мэдээлэл зүйн чиглэлээр улс, нийслэлийн хэмжээний  олимпиадад эхний 10 байрт шалгарсан бол батлах баримтыг үндэслэн шууд  элсүүлнэ.

6.2 Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэгчийн математик, англи хэлний шалгалтын дундаж оноог харгалзан, эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг дараах хэмжээгээр хөнгөлнө. Үүнд:

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо

Хөнгөлөлтийн хувь

1

751-ээс дээш оноотой бол

50%

2

701-750 оноотой бол

30%

3

650-700 оноотой бол

20%

 

6.3 МАНДАХ БҮРТГЭЛ дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийг төгсөгч нь 3,5-аас дээш голч дүнтэй төгссөн бол  магистрын сургалтын эхний жилийн төлбөрийг 20 хувь хөнгөлөлт эдлэнэ.

Долоо. Элсэгчдийн шалгаруулалт

7.1  Зохих шаардлага хангасан бүртгүүлэгчдээс шалгаруулалт хийхдээ заавал өгөх шалгалтын онооны нийлбэрээр онооны жагсаалт хийнэ.

7.2  Онооны жагсаалт болон хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх шаардлага хангаж, хяналтын тоонд багтсан элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно.

7.3  Шалгаруулалтыг хийж, тэнцсэн элсэгчдийн нэрсийн жагсаалтыг сургуулийн вэб сайтад /www.mandakhburtgel.edu.mn/ тавьж  нийтэд мэдээлнэ.

7.4  Суралцах эрхийн бичгийг зарласан хугацаанд олгоно.

7.Эрхийн бичиг олгохдоо дараах материалыг эх хувиар нь авна. Үүнд:

            а. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

            б. Ерөнхий шалгалтын дүнгийн батламж

            в. Сурагчийн хувийн хэрэг

            г. Иргэний үнэмлэх (хуулбар)

            д. Чээж зураг 4 хувь

             е. Бүртгэлийн хураамж

7.6 Сургалтын төлбөр төлсөн баримт, зээл тусламж авах бол холбогдох бичиг    баримтуудыг бүрдүүлсэн байна.

7.7 Бакалаврын орой, эчнээ хөтөлбөрийн элсэгчдээс 8 сарын 25-ны өдрийн 19 цагт элсэлтийн шалгалт авч, шалгалтын онооны нийлбэрээр онооны жагсаалт хийнэ.

Найм. Тэнцсэн элсэгчдийн бүртгэл

 8.1  Тэнцсэн элсэгчдийг дараах өдрүүдэд бүртгэнэ. Үүнд:

 

А. БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР-т суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийг 2017 оны 8 сарын 25-30-нд Сургалтын  чанар, хяналтын албанд бүртгэнэ.  Энэ хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг элсээгүйд тооцно.

 

Б. БАКАЛАВРЫН ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨР-ийн элсэгчдийг 08 сарын 28-31 өдрүүдэд бүртгэнэ.

Жич: Эчнээ хөтөлбөр 09-р сарын 02-нд, орой хөтөлбөр 09 сарын 05-нд тус тус хичээл эхэлнэ.

 

8.2  Энэхүү бүртгэлийг үндэслэн оюутнаар батлах тухай Ерөнхий захирлын тушаал гаргана.

8.3  Оюутнаар элсэгч нь эрүүл мэндийн үзлэг /сүръеэ/ хийлгэж, суралцахад саадгүй болох тухай  тодорхойлолт,  плюр зургийн хамт авч ирнэ.

8.4  Элсэгч нь хичээл эхлэхээс өмнөх “Оюутан чиглүүлэх сургалт”-нд заавал   хамрагдсан байна.

 

Ес. Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан шийдвэрлэх

 

9.1 Элсэлтийн талаар маргаан гомдол гарвал элсэлтийн комисс өргөдлийг хүлээн авна.

9.2 Хүлээн авсан өргөдлийг комисс хэлэлцэн шийдвэрлэж хариуг 3 хоногийн дотор

      өргөдөл гаргагчид өгнө.

9.3 Элсэгчдийн гаргасан маргаан, гомдол комиссын гишүүдийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай бол сургуулийн дотоод дүрмийн дагуу тухайн багш ажилтанд хариуцлага тооцно.

9.4 Сургуулиас хамаарсан гомдол гаргагчийн гомдлыг зохих журамд нийцүүлэн шийдвэрлэнэ.

 

 

 

Шинэ мэдээ