Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


"МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН" Холбооны дүрэм

Нийтэлсэн: 2017-02-08 11:54:44 Үзсэн: 399

"Мандах бүртгэл дээд сургууль 
төсгөгчдийн холбоо"-ны үүсгэн
байгуулагчдын хурлын 1998 оны
10 сарын 01 -ны өдрийн 01
тоот тогтоолоор батлав.

 

"МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН" Холбооны дүрэм

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.       Энэхүү холбоо нь нягтлан бодох бүртгэлийн "Мандах бүртгэл" дээд сургууль Төгсөгчдийн Холбоо /Цаашид "Холбоо гэх/ буюу англиар ASSOCIATION OF GRADUATES INSTITUTE OF MANDAKH BURTGEL товчоор (МБДСТХ) гэж нэрлэгдэнэ.

1.2.       Tyc холбооны эрхэм зорилго нь Мандах бүртгэл дээд сургууль төгсөгчдийн дотно. нөхөрсөг, ажил хэрэгч хэлхээ холбоог үүсгэн бэхжүүлэх үндсэн дээр гишүүдийн идэвхи санаачлагыг өрнүүлж нягтлан бодох бүртгэл болон эдийн засгийн шинжлэх ухаан, нийгмийн олон талт хамтын ажиллагааг хегжүүлэх үйлст бодитой хувь нэмэр оруулах явдал болно.

1.3.       МБДСТХ нь 1996 оны 10-р сарын 01-ны өдөр үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага байна.

1.4.       Холбоо нь Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг, 2 хороо. Аэрогеодизийн байранд байрлана.

1.5.       Холбоо нь Монгол Улсын Үндсэн Хууль болон Төрийн бус Байгууллагын тухай хууль. бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна Холбооны үйл ажиллагаа нь ил тод байх ба уйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь гишүүдэд нээлттэй байна.

1.6.       Холбоо нь өөрийн бэлгэдэл. тэмдэпгэй байх ба албан бичгийн хэвлэмэл хуудас. тамга тэмдэгтэй байна.

1.7.       Холбоо нь банкинд харилцах болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад данстай байна.

 

Хоёр.Үйл ажиллагааны чиглэл

 

2.1.     Тус холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд:

2.1.1.   Төгсөгчдийн хамтын нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх

2.1.2.   Төгсөгчдийн мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх

2.1.3.   Бие биенээсээ туршлага судлах

2.1.4.   Төгсөгчид ажилд орох, ажлаа өөрчлөх зэрэгт туслах

2.1.5.   Төрөлх сургуультайгаа байнгын холбоотой байх гүүр болох

2.1.6.   Сургуулийнхаа оюутнуудын дунд Эрдэм шинжилгээ, соёл хүмүүжил, спорт урлагийн терөл бүрийн ажил зохион байгуулах

2.1.7.   Оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага хийхэд туслах

2.2.     Зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагаа явуулах

 

Гурав. Үйл ажиллагааны үндсэн зарчим

3.1.     Холбоо нь шударга ёс, өөрөө удирдах ёс. өөрийгөө санхүүжүүлэх зарчимд тулгуурлана.

 

Дөрөв. Холбооноос бусад байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааны хэлбэр

 

4.1. Холбоо нь өөрийн зорилтыг чөлөөтэй хэрэгжүүлэхийн тулд Төрийн болон Төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, гадаад, дотоодын байгууллагууд хувь хүмүүстэй дараахь хэлбэрээр хамтран ажиллана. Үүнд

4.1.1.   Хамтран ажиллах

4.1.2.   Ивээл тус дэмжлэгт нь тулгуурлах, тэднийг дэмжих

4.1.3.   Үйл ажиллагаанд зохих хүсэлт, журмын дагуу оролцох

4.1.4.   Гаргасан шийдвэрт нь хуулийн дагуу байр сууриа илэрхийлэх

4.1.5.   Бусад

Тав. Гишүүнчлэл

5.1 Холбооны дүрмийг хүлээр зөвшөөрсөн. зорилго, үйл ажиллагааны чиглэлийг дэмжигч тус сургуульд доктор болон магистр. бакалаварын зэрэг хамгаалсан, нэгээс доошгүй жилийн мэргэжил дээшлүүлэх дамжаа. курст сурч байсан 18-аас дээш насны Монгол улсын иргэн тус холбооны гишүүн байж болно.

5.2.       Гишүүд нь Холбооноос зохион байгуулж буй бүх төрлийн арга хэмжээнд оролцож, холбооны удирдах зөвлөлийг сонгох, сонгогдох эрхтэй.

5.3.       Гишүүд нь Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүний татвар төлж, зохих хэмжээний хандив өгөх, үйл ажиллагаанд нь биечлэн, идэвхтэй оролцох үүрэгтэй.

5 4 Холбоонд шинээр элсэхийг хүсэгчдийн өргөдлийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, гишүүнчлэлийн батламж олгоно

5.5.      Гишүүн нь бүх гишүүдийн хурлын шийдвэрт нэг саналын эрхтэй байна.

 

5.6      Гишүүн нь дараах шалтгаанаар гишүүнчлэлээс чөлөөлөгдөнө Үүнд

а) Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан;

б)          нас барах

5.7   Холбоо нь дараах тохиолдолд удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн

        гишүүнчлэлээс хасч

болно

a ) Татвараа тогтоосон хугацаанд төлөхгүй. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа холбооны үйл ажиллагаанд оролцохгүй байх;

б ) Тус холбооны нэр төрд харшилсан, дүрмээр тодорхойлсон зорилгод үл нийцсэн ажиллагаа явуулах;

в)   Холбооны удирлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хесөрдүүлэх, гишүүний үүргээ
биелүүлээгүйгээс холбооны уйл ажиллагаанд хор хохирол учруулах;

г) Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон;

Зургаа.Бүх гишүүдийн хурал

6.1.       Холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурал байна.

6.2.       Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулна.

6 3      Бүх гишүүдийн хурлаар доорхи асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд:

a ) Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан

б ) Санхүүгийн төсөв, тайлан

в ) Зохион байгуулалтын асуудал

г) Холбооны Тэргүүн, дэд тэргүүн, зохицуулагч, удирдах зөвлөл, хяналтын зевлөлийн гишүүдийг сонгох

д)Хүндэт зөвлөх, зөвлөх, хүндэт гишүүний асуудал хэлэлцэх

е ) Холбооны дүрмэнд өөрчлөлт, нэмэлт оруулах

 ё ) Холбоогтатан буулгах

ж) Бусад асуудал

6.4.       Бүх гишүүдийн хурлыг гишүүдийн 50-иас дээш хувийн ирцээр (итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж тооцно) хүчинтэйд тооцож, оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана.

6.5.       Бүх гишүүдийн хурлаас удирдах зөвлөлийн 7-оос доошгүй сондгой тооны гишүүн, санхүүгийн үйл ажиллагааг хянах хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг тус тус сонгон ажиллуулна.

 

Долоо.Удирдах Зөвлөл болон Холбооны удирлагын бүтэц

7.1.       Холбооны удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна.

7.2.       Удирдах Зөвлел нь 9-оос доошгүй гишүунтэй байна.

7.3.       Удирдах Зөвлөлийг 2 жилийн хугацаатайгаар сонгоно.

7.4.       Удирдах Зөвлөл нь бүх гишүүдийн хурлаар хэлэлцэхээс бусад бүх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй.

7.5.       Холбооны Тэргүүн нь тус холбоог гадаад. дотоодод телөөлөх. удирдах зөвлелийг даргалах, удирдах зөвлөлөөс олгосон эрх хэм хэмжээний хүрээнд өмч хөрөнгийг захиран зарцуулах зэрэг бүрэн эрхтэй байх бөгөөд холбооны үйл ажиллагааг ерөнхийд нь удирдана. Холбооны Тэргүүн нь 2-оос илүү удаа дахин сонгогдохгүй. Холбооны Тэргүүн санал болгосны дагуу удирдах зөвлөлийн гишүүн 2 хүнийг Удирдах Зөвлөлийн хурлаас дэд тэргүүн сонгоно. Дэд тэргүүн холбооны тодорхой ажил үүргийг Холбооны тэргүүнтэй харилцан тохиролцсон хуваарийн дагуу хариуцаж ажиллана. Холбооны тэргүүнийг эзгүй үед аль нэг дэд тэргүүн орлож ажиллана Холбооны тэргүүн. дэд тэргүүн нар нь өөр албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно.

7.6.       Удирдах Зөвлөлийн хурлаас Холбоонытэргүүнд шууд удирдлагад ажиллах зохицуулагчийг томилон ажиллуулна. Зохицуулагч нь Холбооны тэргүүний шууд удирлага, дэд тэргүүн нарын дэмжлэгтэйгээр холбооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ. Зохицуулагч нь өер албан тушаал хавсран гүйцэтгэж болно

 

7.7. Зохицуулагч нь нарийн бичгийн даргаар ажиллах бөгөөд холбооны өдөр тутмын гүйцэтгэх ажил, бичиг хэргийн хөтлөлтийг хариуцна.

7.8.       Холбооны үйл ажиллагааг дэмжих үүднээс нэр хүнд бүхий иргэнийг Удирдах Зөвлөлийн хурлаас Хүндэт Зөвлөхөөр өргөмжилнө Хүндэт Зөвлөхийн тоо хязгаарлахгүй Хүндэт Зөвлөхүүд Холбооны бүх гишүүдийн хурал болон удирдах зевлөлийн хуралд таслах эрхтэйгээр оролцоно

7.9.       Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүнийг холбооны хүндэт гишүүнээр элсүүлэн авахыг удирдах зөвлелийн хурлаас шийдвэрлэнэ. Холбооны тэргүүнээр алба хашиж байсан гишүүд хүндэт гишүүнд тооцогдоно. Хүндэт гишүүд нь татвараас чөлөөлөгдөне

 

Найм.Удирдах Зөвлөлийн хурал

8.1.       Удирдах зөвлелийн хурлыг хагас жилд 1-ээс доошгүй удаа Удирдах Зевлөлийн гишүүдийн 50-иас доошгүй хувийн ирцтэйгээр хуралдана

8.2.       Гишүүд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хуралд биеэр оролцох боломжгүй тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлаархи саналаа хурал эхлэхээс өмнө бичгээр өгснийг хуралд оролцсонд тооцно.

8.3 Удирдах Зөвлөлийн гишүүд тус бүр саналын нэг эрхтэй байх ба асуудлыг энгийн олонхийн саналаар шийдвэрлэнэ Саналыг илээр хураана

8.4.       Удирдах Зөвлөлийн гишүүд тус бүр саналын нэг эрхтэй байх ба асуудлыг энгийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Саналыг илээр хураана.

8.5.       Холбооны тэргүүн эзгүйд тэргүүний тухай асуудал хэлэлцэхийг хориглоно. Холбооны тэргүүны дэд тэргүүн удирдах зөвлөлийн хурлыг зарлаж удирдан явуулах эрхтэй

8.6.       Удирдах Зөвлөлийн байнгын хурлыг холбооны тэргүүн зарлан хуралдуулна

8.7.       Хуралд хэлэлцэх асуудал, холбогдох мэдээллийг ээлжит хурал хуралдахаас 3-аас доошгүй хоногийн өмнө Удирдах Зөвлөлийн гишүүдэд тараасан байна.

8.8.       Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Удирдах Зөвлөлийн хурлын 50-иас дээш хувьд нь оролцоогүй бол Удирдах Зөвлөлийн гишүүнээс хасч Удирдах Зөвлөлийн шинэ гишүүнийг сонгох эрхийг удирдах Зөвлөлийн Хурал эдлэнэ.

8.9.     Хурлын протоколыг холбооны зохицуулагч буюу нарийн бичгийн дарга хөтөлнө

 

Ес. Холбооны Санхүүжилт

     9.1    Холбооны санхүүгийн жил нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хоороонд байна.

     9.2    Холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ Үүнд:

                   9.2.1   Гишүүдийн татвар

                   9.2.2   Удирдах Зөвлөлийн гишүүд болон гишүүд, дэмжигчдийн хандив

                   9.2.3   Дүрмийн зорилго хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого

                   9.2.4   Гадаад. дотоодын байгууллагуудын хандив

                   9.2.5   Төсөл хэрэгжүүлэх шугамаар орж ирж буй мөнгөн хөрөнгө

                   9.2.6   Төрийн бус байгууллагаас төрийн бус байгууллагатай гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын санхүүжилт

                   9.2.7   Улсын төсвөөс олгосон мөнгө, хөрөнгө

                   9.2.8   Өвөөс олсон орлого

                   9.2.9   Монгол улсын хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр

 

     9.3   Үйл ажиллагаанаас олсон аливаа орлого нь холбооны зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулагдана.

     9.4   Холбооны гишүунчлэлийн татвар нь жилийн 10000 төгрөг байна.

     9.5   Холбооны гишүүн нь холбооны үйл ажиллагааг дэмжих, тухайлсан арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор хандив өргөж болно. Хандивын хэмжээг хязгаарлахгүй.

     9.6   Холбооны дэргэд түүний үйл ажиллагааг дэмжих сан байгуулж болно. Санг байгуулах, түүний үйл ажиллагааны дүрэм гарган батлах ажлыг Удирдах Зөвлөлөөс зохион байгуулж бүх гишүүдийн хурлаар батлуулна.

 

 

Арав. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах

10.1.    Холбоо нь шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлын шийдвэрээр ижил төстэй үйл ажиллагаа бүхий бусад байгууллагатай нэгдэж болно

10.2.    Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бүх гишүүдийн хурлаас холбоог татан буулгаж, хуримтлуулсан өмч хөрөнгийг холбооны зорилго нэгт байгууллагад хандивлах буюу зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулах шийдвэр гаргана.

 

Арван нэг. Бусад

11.1.    Холбооны гишүүн. Удирдах Зөвлөлийн гишүүд, ажилтнуудад хууль бус ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол. түүнээс үүсэх хариуцлагыг холбоо хариуцахгүй.

11.2.    Энэхүү дүрэм нь 1999 оны 01 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мердөгдөнө.

Шинэ мэдээ