Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Төгсөгчдийн ажил, амжилт, шилдгүүд

Нийтэлсэн: 2017-02-08 12:19:57 Үзсэн: 592

Сүхбаатарын Бямбахорол

Мандах бүртгэл дээд сургууль 1999-2003 онд Бизнесийн удирдлагын бакалавр, 2003-2005 онд Бизнесийн удирдлагын мастер (нягтлан бодох бүртгэл), Санхүү эдийн засгийн их сургууль 2011-2016 онд Бизнесийн удирдлагын доктор зэрэг хамгаалсан. Монгол улсын аудитор (Баталгаажуулах үйл ажиллагаа) /2010/, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч  /2010/, Монгол улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч /2007/, Certified accounting technician (Intermediate level) /2007/.

2003-2005 онд Тээвэр хөгжлийн банканд Нягтлан бодогчоор, 2005 оноос одоог хүртэл Санхүү эдийн засгийн сургуульд багшаар ажиллаж байна.

2010 онд Монгол улсын Сангийн яамны жуух бичгээр, 2011 онд СЭЗДСургуулийн шилдэг залуу багшаар шалгарч шагнуулсан.

Эрдэм шинжилгээ судалгааны ажил:

  • Монгол улсын нүүрс олборлолтын судалгаа (Төсөлт судалгаа)
  • Барилгын салбарын өртөг тооцоололтын судалгаа (Төсөлт судалгаа)
  • Өртгийн удирдлагын үндэсний загвар боловсруулах (Төсөлт судалгаа)
  • Ашигт малтмалын үнэлгээний загвар боловсруулах (Докторын ажлын сэдэв)

Дашчирэвийн Нацагдорж   

 

Дашчирэвийн Нацагдорж нь /ММНБ, ММҮ, ММДА/ 1998-2002 онд Мандах Бүртгэл дээд сургуулийг Нягтлан бодогч-Хяналт, 2002-2004 онд  МУИС, Эдийн засаг санхүүгийн сургуулийн  Бизнесийн удирдлагын Магистрын зэрэг, 2007оноос МУИС, Эдийн засаг санхүүгийн сургуулийн  Докторантаар сурч байна.

2002-2005 онд Мандах Бүртгэл дээд сургуулийн багш, 2005-2014 онд Мандах Бүртгэл дээд сургуулийн Бүртгэл санхүүгийн тэнхмийн эрхлэгчээр, 2006-2007 онд “Тэнцвэр-Оргил Аудит” ХХК-нд Туслах аудитор, 2007-2011 онд “Монсүү” ХХК-нд Санхүүгийн албаны даргааар, 2011-2012 онд “Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн Институт” ТББ-ийн Гүйцэтгэх захиралаар, 2012-2014 онд “Хүлэгт хүннү аудит” ХХК-нд Аудитор, үнэлгээчин, 2014-2016 онд Нийслэлийн дотоод аудитын албанд Албаны даргаар, Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын Институтийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгчөөр одоог хүртэл тус тус ажиллаж байна.

Баатарын Мягмаржавын

1994-1998 онд Мандах дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2003-2006 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэргийг “Технологийн үе шатны аргаар өртөг тооцох, түүний үр дүн, ач холбогдол” сэдвээр хамгаалж, 2014 оноос ОХУ НГУЭУ –д аспирантурт сурч байна. Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч.

1999-2001 онд “Тэнгэр” дээд сургуульд нягтлан бодох бүртгэлийн танхимд багшаар, 2002-2004 онд Санхүү эдийн засгийн сайдын дэргэдэх нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлд Арга зүйч багш, ёс зүйн хорооны нарийн бичгийн даргаар, 2004-2006 онд ММНБИ-д арга зүйч багш, аудитын хорооны нарийн бичгийн дарга, 2006-2009 онд сургалтын дэд хорооны дарга, 2009-2012 онд сургалтын хорооны дарга, Тамгын газрын дарга, 2013 оноос дэд захирлаар тус тус ажиллаж байна.

 

Батсүхийн Бат-Эрдэнэ

2015 онд Мандах Бүртгэл Дээд Сургуулийг Мэдээллийн Систем мэргэжлээр төгссөн. Одоо Оюу Толгой ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэст Шинэ төгсөгч Хүний нөөцийн ажилтанаар ажилладаг. Оюутан байх хугацаандаа Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Голомт банкны нэрэмжит тэтгэлэг, “Go Help” ОУ-ын байгууллагын тэтгэлгийг хүртэж байсан. НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүнээр 3 дахь жилдээ ажиллаж байгаа ба  Монгол улсын залуучуудаа төлөөлөн Хонгконг, Кень, Хятад зэрэг улсуудад болсон НҮБ-ын хурлуудад  оролцож тэдний дуу хоолойг хүргэж байсан. Мөн нийгэмдээ сайн сайхныг хийж бүтээх зорилгоор “Хамтын Халуун Сэтгэл” ТББ-ын Удирдах Зөвлөлд 3 жил тасралтгүй ажиллаж сайн дурын ажил хийж байна.

Самдангийн Алтанцэцэг

Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч. 1994 онд Гадаад Хэлний Дээд Сургуулийг багш мэргэжлээр, 2002 онд Мандах бүртгэл Дээд сургуулийг бакалавраар, 2006 онд Мандах бүртгэл Дээд сургуулийг магистраар төгссөн.

1994-2001 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд багш, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, 2001-2003 онд Улаанбаатар хот Баганат өргөө ХХК-д  нягтлан бодогч, 2003-2007 онд Банкны Өр Барагдуулах Газарт ерөнхий ня-бо, Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн дарга, 2007 оноос Голомт банкны Салбар дэмжих албанд менежер, Цамбагарав Тооцооны төвийн захиралаар ажилласан бөгөөд одоо Голомт банкны “Төв” бизнес төвд дэд захиралаар ажиллаж байна.

Банкны Өр Барагдуулах Газарт ажиллаж байхдаа байгууллагын санхүүгийн бүртгэлийг НББОУС-д нийцүүлэн шинэчилсэн.

Монголын Залуучуудын Холбооны тэргүүний залуу алтан медаль, хөдөлмөрийн алдар медаль, Их Монгол улсын 800 жилийн ойн медаль, Сангийн яамны жуух бичиг, Санхүү, банкны тэргүүний ажилтан, Голомт банкны “Өсөх ирээдүйтэй менежер”, Голомт банкны Шилдэг ажилтан -“Гадаадад аялах эрхийн бичиг”-ээр тус тус шагнагдсан.

Ванганы МЯГМАРЖАВ

  • 1999 – 2003 онд Нягтлан бодох бүртгэлийн Мандах Бүртгэл Дээд сургуулийг нягтлан бодогч, хяналт шалгалтын мэргэжлээр төгссөн. Бизнесийн Удирдлагын Бакалавр.
  • 2016 – Их Засаг Сургуулийн харъяа Royal Academy 1+1 мастерийн хөтөлбөрийн магистрант

Мэргэжлийн оролцоо, гишүүнчлэл

Дараах компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөл болон Хяналтын зөвлөл, удирдлагын багт ажиллаж байна. Үүнд:

  • Инкон ХХК, барилга угсралт, 2012 оноос хойш,
  • Мөнгөн Гүүр ББСБ, банк санхүү, 2013 оноос хойш,
  • ТУС Сан, тэтгэвэрийн анхны хувийн сан, 2013 оноох хойш,
  • JCI Улаанбаатар байгууллага, 2016 оны Гишүүнчлэлийн хорооны захирал,
  • Баянгол дүүргийн мэргэшсэн нягтлан бодогчдын байнгын ажлын хэсгийн гишүүн,
  • Бодь Интернэшнл ХХК, Захирлуудын Зөвлөлийн гишүүн, Санхүүгийн хорооны гишүүн,
  • Бодь Интернэшл ХХК, Барилгын Төслийн хорооны гишүүн,

Шагнал, гавъяа

  • Хүүхдийн ордны авъяас алтан медал, 1997 он
  • Группын шилдэг ажилтан, 2008 он
  • Сангийн яамны жуух бичиг, 2010 он
  • Спортын алдар, 2011 он
  • АНУ, Олон Улсын Соёл Амралтын Хүрээлэнгийн Дэлхийн форумд оролцох эрх, 2011 он
  • Явган аялалын 3-р зэрэг, 2012 он
  • ОХУ, Казан хотод зохион байгуулагдсан Дэлхийн Оюутны Спортын Универсиад наадам үзэх эрх, 2013 он
  • JCI Монгол Мэтгэлцээний тэмцээний аварга, 2016 он

Ажилласан байдал, ажлын туршлага

  • 07/2010-/одоо хүртэл Бодь Интернэшнл ХХК-ийн Санхүүгийн Удирдлагын газрын СанхҮҮ бүртгэлийн хэлтсийн захирал, ерөнхий нягтлан бодогч
  • 07/2009-/2010.7 сар  хүртэл Бодь Интернэшнл ХХК-ийн Санхүүгийн Удирдлагын газрын Бүртгэл тооцооны хэлтсийн АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ-оор
  • 02/2004-/2009.6 сар хүртэл Бодь Интернэшнл ХХК-ийн Санхүү Төлөвлөлтийн Газарт ахлах/САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ-ээр ажиллах
  • 05/2003-02/2004, ТУСЛАХ АУДИТОР, Бизнес Консалтинг Аудит ХХК

Дамдингийн Үүрийнтуяа

Докторант, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч. 1992-1996 онд Мандах бүртгэл дээд сургуулийг бакалавраар, 1998 онд МУИС-ийн магистраар төгссөн. 1996-2009 онд Мандах бүртгэл дээд сургуульд багш, 2009 оноос Монгол шуудан ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга. Одоо Улаанбаатар хотын захирагчийн албаны Дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байна. Мэргэжлээрээ 10 гаруй бүтээл туурвиж хэвлүүлсэн. Санхүү бүртгэлийн болон Ардын боловсролын тэргүүний ажилтан.

Цагааны Алтанхуяг

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч. 1992-1996 онд Мандах бүртгэл дээд сургуулийг бакалавраар, 1998 онд СЭЗДС-ийг магистраар, 2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагчаар төгссөн. Унгар, Турк, Индонез зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. 1994-1998 онд Нүхт УҮГ-т ахлах нягтлан бодогч, 1998-2002 онд ҮТЕГ-ын сургалтын төвд багш, 2002-2008 онд Нийслэлийн татварын газарт, 2008-2012 онд ҮТЕГ-т татварын улсын байцаагч, 2012оноос Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн Санхүү бүртгэлийн мэргэжилтэн. Мэргэжлээрээ 3 бүтээл туурвиж хэвлүүлсэн. ТЕГ, СЭЗЯ-ны Хүндэт жуух бичиг, Тэргүүний сэхээтэн залуу алтан медальтай. Санхүү банкны болон Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан.

Рагчаагийн Батболд

1997 онд тус сургуулийн нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө “ФэлтНэшн” ХХК-ийн захирал. Недерланд улсын “Клингендал” Институт,  АНУ-ын  “SIT - School for International Training”сургуульд мэргэжил дээшлүүлсэн.  Оюутан ахуй үедээ ангийн найз С.Эрхэмбаярын хамт Говь, АПУ зэрэг компаниудад нягтлан бодох бүртгэлийн програм хийж нэвтрүүлж байсан. Хот, улсын аварга шалгаруулах спортын гимнастикийн тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай.

Хоролсүрэнгийн  Ундраа

Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч. 1988 онд Украйн улсын Харьков хотын Инженер Эдийн Засгийн Дээд Сургуулийг Инженер эдийн засагч мэргэжлээр, 1996 онд Мандах нягтлан бодох бүртгэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр, 2011 онд АНУ-ын Денвер хотын Колорадогийн Их Сургуулийг Бизнесийн Удирдлагын Магистраар тус тус төгссөн. Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /СоросынСан/ -д нягтлан бодогч, Сангийн яамны Төрийн сангийн газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан. Мэргэжлээрээ 3 заавар зөвлөмж боловсруулан хэрэгжүүлсэн.  Санхүү Банкны Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн Хүндэт медалиар  шагнагдсан.

Лэгшидийн Отгонбаяр

 Монголын мэргэшсэн нягтлан бодогч. 1997 онд Мандах бүртгэл дээд сургуулийг бакалавраар, 1999 онд МУИС-ийг магистраар төгссөн. 1997-2000 онд Мандах бүртгэл дээд сургуульд багш, одоо МУИС-ийн докторант, Бизкон-Аудит ХХК-ийн захирал. Тэрээр ММУНББИ-ын ерөнхийлөгч, ММНББИ-ын удирдах зөвлөлийн гишүүн. Мэргэжлээрээ 6 бүтээл туурвисан. 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.

Ургамалын Мягмарсүрэн

 

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч. 1997 онд Мандах бүртгэл дээд сургуулийг бакалавраар, 1999 онд МУИС-ийг магистраар төгссөн. Тэрээр 1997-1999 онд УИД-т нягтлан бодогч, 1999-2009 онд Үндэсний татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газарт эдийн засагч, татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч, 2009 оноос Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд ХШҮГазрын орлогч дарга мөн ММНББИ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Очирбатын Батсайхан

/Англи улсын олон улсын мэргэшсэн нягтлан бодогч/

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч.  1997 онд Мандах бүртгэл дээд сургуулийг бакалавраар, 1999 онд МУИС-ийг магистраар, 2011 онд Англи улсын Лондонгийн бизнесийн болон санхүүгийн их сургуулийг магистраар төгссөн. 1997-2001 онд Мандах бүртгэл дээд сургуульд багш, 2001-2006 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагад төслийн менежер, 2007 оноос Англи улсад ажиллаж амьдарч байна.

 

Чойгүнсэнгийн Чимэдсүрэн

/ ММНБИ-ийн гүйцэтгэх захирал, докторант/

 

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч. 1998 онд Мандах бүртгэл дээд сургуулийг бакалавраар, 2000 онд МУИС-ийг магистраар төгссөн. МУИС-ийн докторант. 1998 оноос ММНБИ-ын хичээлийн эрхлэгч, дэд болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. ММНББИ-ын болон Мандах бүртгэл дээд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, Мандах бүртгэл дээд сургуулийн төгсөгчдийн холбооны дарга, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, санхүү, банкны тэргүүний ажилтан юм. Тэрээр мэргэжлээрээ 20 гаруй бүтээл туурвисан.

Лувсанцэдэнгийн Удвал Докторант

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч. 1998 онд Мандах бүртгэл дээд сургуулийг бакалавр, 2001 онд МУИС-ийн магистр зэрэгтэй төгссөн. ХААИС-ийн докторант. БНХАУ, Нидерланд, Энэтхэг улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн. 1998-1999 он Идэр Дээд Сургуульд багш 1999 оноос Отгонтэнгэр Их Сургуульд нягтлан бодох бүртгэлийн багш, Бизнесийн Удирдлагын сургуулийн захирлаар ажиллаж байна. Мэргэжлээрээ 7 бүтээл туурвисан. 2008 онд Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль,  2011 онд Санхүү- банкны болон Боловсролын тэргүүний ажилтан, 2014 онд Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан.

Бямбаагийн Алтанпүрэв

“Строй инвест” ХХК-ийн санхүү хэлтсийн дарга

 Монголын мэргэшсэн нягтлан бодогч. 1989 онд Санхүү Эдийн Засгийн Техникумыг, 1998 онд Нягтлан Бодох Бүртгэлийн “Мандах бүртгэл” дээд сургуулийг нягтлан бодогч  мэргэжлээр төгссөн. 1994 онд Сингапур, 1997 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод, 2001 онд Сингапур, 2003 онд Тайланд улсад мэргэжил дээшлүүлсэн.  1992-1998 онд Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ахлах нягтлан бодогч, 1998-2001 онд Улаанбаатар хотод “Эрдэнэт-Групп” ХХК-д ерөнхий нягтлан бодогч , НИММ-АУДИТ” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт ахлах аудитор, 2001-2011онд “Стройинвест” ХХК-д ерөнхий нягтлан бодогч, 2011 оноос Орхон аймгийн “Найдвар-Од-Аудит” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. 2004 онд “САНХҮҮ БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр, 2006 онд Орхон аймгийн “ОНЫ ШИЛДЭГ САНХҮҮЧ” өргөмжлөлөөр, 2008 онд “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.

 

Цэндийн Эрдэнэтуяа
Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч.
-1989 онд Санхүү Эдийн Засгийн Техникумыг санхүүч-эдийн засагч
-1998 онд Нягтлан Бодох Бүртгэлийн “Мандах” Дээд Сургуулийг нягтлан бодогч
-2001 онд Удирдлагын Академийг төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжлийн бакалавр,
-2010 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлийн магистраар тус тус суралцаж төгссөн. Нийгмийн даатгалын улсын байцаагч.

-2010 онд Энэтхэг Улсад мэргэжил дээшлүүлсэн. 1989-1993 онд Хан-Уул дүүрэгт төсвийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1993 онд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ахлах нягтлан бодогчоор орсноос хойш Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Нийгмийн даатгалын байгууллагад мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, салбартаа нэвтрүүлсэн. Нийгмийн даатгалын сангийн Удирдлагын тайлан болох Төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан гаргах ажлыг салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн.2004 онд “Нийгэм хангамжийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2007 онд “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2011 онд “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”-иар шагнагдсан.

Нянгарын Энхмаа

 АНУ-ын болон Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч.2000 онд Мандах бүртгэл дээд сургуулийг бакалавраар, 2001 онд МУИС-ийг магистраар төгссөн. 2004 – 2005 онд АНУ-ын Калифорнийн Беркелейн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Мөн 2010 – 2012 онд Калифорнийн улсын их сургуульд татварын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2000-2004 онд Мандах бүртгэл дээд сургуульд багш, 2005-2010 онд Мак Кессон корпорацид нягтлан бодогч, ахлах нягтлан, 2011 оноос мөн корпорацид татварын менежерээр ажиллаж байна.

Цэдэнсодномын Пүрэвтуяа Докторант

Монголын мэргэшсэн нягтлан бодогч. 2000 онд Мандах Бүртгэл дээд сургуулийг бакалавраар, 2002 ондп МУИС-ийг магистраар тус тус төгссөн. 2000-2003 онд ОУЭЗБДС-д багш, тэнхмийн эрхлэгч, 2003-2009 онд Мандах бүртгэл дээд сургуульд багш, 2009 оноос СЭЗДС-ийн ахлах багш. Мэргэжлээрээ 8 бүтээл туурвиж хэвлүүлсэн. 2007 онд нягтлан бодох бүртгэлийн оны тэргүүний багшаар шалгарч байсан. СЯ-ны жуух бичиг, Тэргүүний сэхээтэн алтан медальтай.

Магваны Мөнхбат

Монголын мэргэшсэн нягтлан бодогч. 2000 онд Мандах бүртгэл дээд сургуулийн бакалавр зэрэгтэй төгссөн. Баянхонгор аймгийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байна.   М.Мөнхбат нь 1998 онд аймгийн “Шилдэг санхүүч”, 1999 онд аймгийн “Байгууллагын хөдөлмөрийн аварга”, 2000 ондаймгийн “Тэргүүнийнягтланбодогч”-оор шалгарч байсан.

М.Мөнхбатын хөдөлмөрийн амжилтыг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Алтангадас" одон, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль,Сангийняамны “Хүндэттэмдэг”,“Санхүү банкны тэргүүний ажилтан”, “Бүртгэл санхүү, статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнасан байна.

Баярсайханы Болор

Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч. 2004 онд “Мандах бүртгэл” дээд сургуулийг “Нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалт” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.  2004-2008 онд БНХАУ-ын “Бизнесийн удирдлагын сургууль”-д “Санхүү удирдлага” чиглэлээр суралцаж магистрийн зэрэг хамгаалсан. Мөн 2008 онд “Хятадын газрын тосны их сургууль”-ийн “Шилдэг төгсөгч оюутан”-аар шалгарсан тул 2009 оноос БНХАУ-ын Газрын тосны их сургуульд газрын тосны инженерийн удирдлага чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. 2008-2009 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт мэргэжилтэнээр ажилласан.

 

Ертийн Оюундэлгэр

Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч. Политехникийн Дээд Сургуулийг холбооны инженер мэргэжлээр, 2005 онд Мандах Бүртгэл Дээд Сургуулийг нягтлан бодогч  мэргэжлээр, 2007 он Мандах Бүртгэл Дээд Сургуулийг бизнесийн удирдлагын магистраар, 2007 онд ШУТИС-ийг магистраар тус тус төгссөн. Холбооны инженер, нягтлан бодогч мэргэжилтэй. Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, хөрөнгийн үнэлгээчин. 1988-1996 онд Увс аймгийн Холбооны газар Хотын холбооны тасгийн дарга, 2005-2010 онд Мандах Бүртгэл Дээд Сургуульд багш, 2010-2012 онд  “Жамбанинж” ХЗХ-ны гүйцэтгэх захирал, 2012 оноос “Хүлэгт Хүннү аудит” ХХК-ийн гүййцэтгэх захирлаар ажиллаж байна.

Насанбатын Очмандах

2002 онд ШУТИС-ийг бакалавр, 2010 онд Мандах бүртгэл дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн. Нефтийн инженер, Нягтлан бодогч. Шунхлай групп ХХК-д 2003-2005 онд борлуулалтын менежер, 2005-2011 он Технологи хяналтын байцаагч, 2011- одоог хүртэл Технологийн ахлах аудитороор ажиллаж байна.

Жаргалсайханы Уянга

 2011 онд мандах бүртгэл дээд сургуулийг Мэдээллийн системээр гүнзгийрүүлсэн Нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2011 оноос “Од-Такс тин” татварын итгэмжлэгдсэн байгууллагад ажиллаж байна.

Арилдзэмбийн Дамдинбазар

1998 онд MУИС-ийн ОУХДС-ийг бакалавраар,2001 онд Мандах Бүртгэл дээд сургуулийг Бакалавраар, 2004 онд МУИС-иййг Магистраар төгссөн. Нягтлан бодогч, олон улсын харилцааны эрх зүйч мэргэжилтэй. 2012 онд АНУ-ын Виржиниа мужийн Страйер Их Сургууль (Stayer University)-ийг Санхүүгийн Удирдлагаар магистрын зэрэгтэй төгссөн. 2002 онд Вьетнам, КАПА (Confederation of Asian and Pacific Accountants), 2005 онд Япон, ЖАИКА (Japan International Cooperation Agency),

2009 онд АНУ, Техас муж, Сайнт Мэри Их сургууль, 2010 онд АНУ, Вашингтон ДС, Эй Ти Р Си (Advanced Trade Research Center), 2011 АНУ онд Пенсилваниа мужийн МНБИ, 2011 онд АНУ, Калифорниа мужийн МНБИ зэрэг газруудад мэргэжил дээшлүүлсэн.

            2001-2006 Сангийн сайдын дэргэдэх нятглан бодох бүртгэлийн мэргэшсэн зөвлөх, ММНБИ-д арга зүйч багш, нарийн бичгийн дарга, 2007-2010 онд АНУ, Виржиниа Муж, Мэндосино Менежмент-д нягтлан бодогч зэрэг ажлыг хийж байсан. Сангийн яамны жуух бичгээр шагнагдсан.

Эрдэнэбатын Наранжаргал

2002  онд Мандах Бүртгэл дээд сургуулийг Бакалавраар, 2004 онд магистраар төгссөн. Нягтлан бодогч мэргэжилтэй. 2007 онд АНУ-ын Виржиниа мужийн коллежийг Засгийн газар болон Ашгийн бус байгууллагын бүртгэл, аудит чиглэлээр, 2008 онд АНУ, Жеорже Майсон Их Сургууль (George Mason Unүversүty)-ийн МНБ-ийн бэлтгэл курсийг тус тус төгссөн.

            2002-2006 “МандахБүртгэл” Дээд сургуульд багш, 2006–2008 АНУ, Виржиниа муж, Эйч & Р Блок, Татварын мэргэжилтэн, 2008–2009 онд АНУ, Вашингтон ДС, Юнайтад Банк (United Bank)-д данс хариуцагч , 2009-2010 АНУ, Вашингтон ДС, Американ Консул Олон Улсын Боловсролын Байгууллагад нягтлан бодогч, 2010 оноос “МакКессон” Корпорацийн Мэдээлэл Технологийн Хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байна.

Мягмарын Алтангэрэл

1999 онд Нягтлан бодох бүртгэлийн Мандах дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2005 онд Монгол Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 2000-2005 онуудад ХААИС-ОАСС-д Нягтлан бодох бүртгэлийн багш, тэнхмийн эрхлэгчээр, 2005-2008 онд МУИС – ийн Орхон аймгийн салбар сургуульд Нягтлан бодох бүртгэлийн багшаар ажиллаж байгаад 2008 – 2011 онд БНСУ-ын “Hallym University”-д Бизнесийн удирдлагын “Бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо БНСУ-ын “Kyung Hee University”- ийн харъяа эмнэлэгт нягтлан

бодогч, орчуулагчаар ажиллаж байна.

 

Шинэ мэдээ