Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Хөтөлбөрийн нэр: САНХҮҮ, БАНК

Нийтэлсэн: 2017-02-14 11:09:42 Үзсэн: 394

Олгох зэрэг: Санхүү, банкаар мэргэшсэн бизнесийн удирдлагын магистр

Хөтөлбөрийн зорилго: Байгууллагын санхүү, банкны ажил, мэдээллийн системийг зохион байгуулж удирдах, санхүүгийн болон удирдлагын тайлан, орчин үеийн хандлагуудад үндэслэн судалгаа шинжилгээ хийж, шийдвэр гаргах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн агуулга: Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангахад оршино. 

Хөтөлбөрийн агуулга: Дээрхи зорилгод чиглэсэн

  • Мэргэжлийн суурь хичээлүүд
  • Мэргэшүүлэх хичээлүүд
  • Сонгон суралцах хичээлүүдээс бүрдэнэ.

Мэргэжлийн суурь хичээлүүдийг судалснаар: Өнөөдрийн бизнесийн орчинд, бизнесийн мэргэжлийг эзэмшиж буй хүн заавал, сурч мэдсэн байх ёстой мэдлэг, сурсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх практик дадлага болон мэргэжлийн суурь мэдлэгийг олж авна.

Үүнд:

Шинжлэх ухааны судалгааны арга зүй

Эдийн засгийн судалгааны арга зүй

Санхүүгийн бүртгэлийн онол

Ахисан түвшний экономикс

Стратегийн менежмент II

Англи хэл  

Мэргэшүүлэх хичээлүүдийг судалснаар: Мэргэжлийнхээ дагуу зайлшгүй шаардлагатай онол, арга зүйн мэдлэг, практик дадал, чадварыг эзэмших болно.

 Үүнд:

Мөнгө, зээлийн бодлого II

Санхүүгийн байгууллагын эрсдлийн удирдлага

Банкны менежмент II

Ахисан түвшний аж ахуйн нэгжийн санхүү

Санхүүгийн бүртгэлийн онол

Санхүүгийн хөрөнгө оруулалт

Банкны нягтлан бодох бүртгэл, хяналт

Олон улсын эдийн засаг, санхүү II

Судалгаа, онолын семинар

Магистрын ажил

Сонгон суралцах хичээлүүдийг судалснаар: Эдгээрээс аль багцыг судлах нь таны хэтийн зорилго, сонирхолоос хамаарах бөгөөд хөрвөх чадвар тань нэмэгдэж, карьер өсөлтөнд тань ач холбогдолтой байх болно.

Үүнд:  

Аудит II

Зардал, удирдлагын бүртгэл

Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ

Хөрөнгийн үнэлгээ II

Эконометрикс II

 

Магистрын хөтөлбөрийн хичээлийг заах багш нар

 

Хичээл заах багш нарын нэрс

Багшийн цол, зэрэг

1

С.Өлзийбат

Доктор, профессор

2

Р.Батжаргал

Доктор, профессор

3

Б.Аюуш

Доктор, профессор

4

Л.Оюун

Доктор, профессор

5

Л.Энх-Амгалан

Доктор, дэд профессор

6

Б.Нацагдорж

Доктор, дэд профессор

7

Г.Билгээ

Доктор, дэд профессор

8

Ч.Төрбадрах

Доктор, дэд профессор

9

Л.Шарав

Доктор, дэд профессор

10

А. Ганзориг

Доктор, дэд профессор

11

С.Ганцэцэг

Доктор, дэд профессор

12

Дэлгэрсайхан

Доктор

13

С.Цолмон

Доктор

14

А.Наранцэцэг

Докторант

15

Э.Баасанбат

Докторант

 

Шинэ мэдээ

istanbul escort bayan,ankara escort,istanbul escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,
betpas,
pendik escort,
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al