Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 2017-02-07 17:52:21 Үзсэн: 1939

Хөтөлбөрийн нэр: НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

 

Олгох зэрэг: Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалавр

 

Хөтөлбөрийн зорилго: Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих чадвартай, өндөр ёс зүйтэй бизнесийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Хөтөлбөрийн агуулга: Дээрхи зорилгод чиглэсэн

  • Ерөнхий суурь хичээлүүд
  • Мэргэжлийн суурь хичээлүүд
  • Мэргэшүүлэх хичээлүүдээс бүрдэнэ.

 

Оюутан ерөнхий суурь хичээлүүдийг судалснаар: Нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч логик сэтгэлгээнд суралцаж, санаачлан хийдэг, шийдвэр гаргах чадвартай, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг, ур чадвар эзэмшсэн, мэргэжлийнхээ мөн чанар, үнэ цэнийг тодорхой мэддэг, ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай иргэн болж хөгжих болно.

 

Мэргэжлийн суурь хичээлүүдийг судалснаар: Өнөөдрийн бизнесийн орчинд, бизнесийн мэргэжлийг эзэмшиж буй хүн заавал, сурч мэдсэн байх ёстой мэдлэг, сурсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх практик дадлага болон мэргэжлийн суурь мэдлэгийг олж авна. Үүнд: Эдийн засгийн онол, арга зүй, маркетинг менежмент, санхүүгийн удирдлага, бизнесийн эрх зүй, тоон болон статистик судалгааны аргууд, мэдээллийн системийн менежмент, бизнесийн интеграц, бизнесийн ёс зүй, нягтлан бодох бүртгэлийн үндэс гэх мэт.

 

Мэргэшүүлэх хичээлийг судалснаар: Мэргэжлийнхээ дагуу зайлшгүй шаардлагатай онол, арга зүйн мэдлэг, практик дадал, чадварыг эзэмших болно.

 Үүнд:

А. Эзэмших мэдлэг

  • Нягтлан бодох бүртгэл, НББ-ийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа
  • Санхүүгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй
  • Зардлын бүртгэл, зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах хэлбэлзэлд шинжилгээ дүгнэлт өгөх
  • Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд
  • Санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандарт
  • Бизнесийн нэгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус байгууллагуудын бүртгэл, тайлагналын онол
  • Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо
  • Нягтлан бодох бүртгэлийн ажилтны мэргэжлийн ёс зүй

Б. Эзэмших чадвар

  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийг тухай байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж, мөрдүүлэх
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, жижиг дунд аж ахуйн нэгж болон корпорацийн санхүүгийн тайланг СТОУС-д нийцүүлэн бэлтгэх
  • Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж, өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах
  • Санхүү, банк, татварын болон бусад харилцагч байгууллага хүмүүстэй тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулах
  • Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт мэдээ, тайлан гаргах
  • Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх

НББ-ийн хөтөлбөрөөр төгсөгч таны сурсан мэдсэн, мэдлэг, чадвар, хичээл зүтгэлээс хамааран аж ахуйн нэгж байгууллагат дараах ажлын байранд ажиллах боломжтой.

  • Санхүүгийн хэлтэс (алба)-ийн дарга
  • Ерөнхий нягтлан бодогч ( санхүүч)
  • Ахлах нягтлан бодогч
  • Тооцооны нягтлан бодогч

“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрөөр суралцагч нь суурь хөтөлбөр дээрээ дараах чиглэлийн багц хичээлүүдээс сонгон судална. Үүнд:

                                А. Аудит

                                Б. Банк

                                В. Татвар

                                Г. Статистик

                                Д. Англи хэл

                                Е. Мэдээллийн ситем

Эдгээрээс аль багцыг судлах нь таны хэтийн зорилго, сонирхолоос хамаарах бөгөөд хөрвөх чадвар тань нэмэгдэж, карьер өсөлтөнд тань ач холбогдолтой байх болно.

Шинэ мэдээ