Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


САНХҮҮ, БАНКНЫ ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 2017-02-07 17:52:52 Үзсэн: 970

Хөтөлбөрийн нэр: САНХҮҮ, БАНК

 

Олгох зэрэг: Санхүү, банкаар мэргэшсэн бизнесийн удирдлагын бакалавр

 

Хөтөлбөрийн зорилго: Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, санхүү, банкаар мэргэшсэн, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих чадвартай, өндөр ёс зүйтэй бизнесийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Хөтөлбөрийн агуулга: Дээрхи зорилгод чиглэсэн

  • Ерөнхий суурь хичээлүүд
  • Мэргэжлийн суурь хичээлүүд
  • Мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ.

 

Оюутан ерөнхий суурь хичээлүүдийг судалснаар: Нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч логик сэтгэлгээнд суралцаж, санаачлан хийдэг, шийдвэр гаргах чадвартай, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг, ур чадвар эзэмшсэн, мэргэжлийнхээ мөн чанар, үнэ цэнийг тодорхой мэддэг, ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай иргэн болж хөгжих болно.

 

Мэргэжлийн суурь хичээлүүдийг судалснаар: Өнөөдрийн бизнесийн орчинд, бизнесийн мэргэжлийг эзэмшиж буй хүн заавал, сурч мэдсэн байх ёстой мэдлэг, сурсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх практик дадлага болон мэргэжлийн суурь мэдлэгийг олж авна. Үүнд: Нягтлан бодох бүртгэлийн үндэс, санхүүгийн үндэс, банкны менежмент, санхүүгийн удирдлага, статистикийн үндэс, эконометрикс, менежментийн үндэс, маркетингийн үндэс, үйлдвэрлэлийн менежмент...

 

Мэргэшүүлэх хичээлийг судалснаар: Мэргэжлийнхээ дагуу зайлшгүй шаардлагатай онол, арга зүйн мэдлэг, практик дадал, чадварыг эзэмших болно. Үүнд:

А. Эзэмших мэдлэг

  • Бакалаврын зэрэгтэй мэргэжилтний мэдвэл зохих хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик компьютерийн суурь мэдлэг эзэмших
  • ННБ, санхүүгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй
  • Санхүүгийн зах зээл дээр байгууллагаа хэрхэн төлөөлөн ажиллах, компанийн засаглалд үнэлгээ өгөх болон байгууллагын санхүүд хяналт, шалгалт хийх арга зүй
  • Теллер, банкны няглан бодогч, зээлийн эдийн засагч зэрэг банкны мэргэжилтнүүд болон татвар, даатгалын мэргэжлийг эзэмшихэд шаардагдах санхүүгийн үндэс, зээлийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ, менежмент, эдийн засгийн онолын холбогдох суурь мэдлэг
  • Банкны НББ, банкны удирдлага, эрсдэлийн удирдлага, зээлийн бодлого, шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ, банкны аудит, хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн удирдлагын талаар онол арга зүйн мэдлэг
  • Санхүүч болон банкир хүний мэргэжлийн болон бизнесийн ёс зүй

Б. Эзэмших чадвар

 

 

  • Компанийн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, хөрөнгө оруулалтын төсөл боловсуулж шийдвэр гаргах, төслийн үр ашигт үнэлгээ өгөх, санхүүгийн арга хэрэгслүүдийн оновчтой хослолыг хангах
  • Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх
  • Банк санхүүгийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар
  • Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөх,зээлийн судалгаа, шинжилгээ хийх
  • Хадгаламж зээлийн бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргах
  • Байгууллагын санхүүгийн шинжилгээ хийж,   нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг тооцож, эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох
  • Судалгааны үр дүнг тайлагнах, дотоод хяналтын үйл ажиллагаа явуулах
  • Санхүүгийн тайлан болон бусад мэдээлэлд тулгуурлан компанийн санхүү, компанийн өнгөрсөн, өнөө үеийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага болон ашиг,  орлогоолох боломжийг тооцоолох

Санхүү, банкны хөтөлбөрөөр төгсөгч таны сурсан мэдсэн, мэдлэг, чадвар, хичээл зүтгэлээс хамааран аж ахуйн нэгж байгууллагат дараах ажлын байранд ажиллах боломжтой.

  • Санхүүгийн менежер/ шинжээч/ захирал
  • Хөрөнгө оруулалт болон  эрдсэлийн удирдлагын менежер
  • Үнэт цаасны брокер, дилер
  • Зээлийн шинжээч, эдийн засагч
  • Нягтлан бодогч

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Компанийн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, хөрөнгө оруулалтын төсөл боловсуулж шийдвэр гаргах, төслийн үр ашигт үнэлгээ өгөх, санхүүгийн арга хэрэгслүүдийн оновчтой хослолыг хангах

Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх

Банк санхүүгийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвар

Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөх,зээлийн судалгаа, шинжилгээ хийх

Хадгаламж зээлийн бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргах

Байгууллагын санхүүгийн шинжилгээ хийж,   нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг тооцож, эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох

Судалгааны үр дүнг тайлагнах, дотоод хяналтын үйл ажиллагаа явуулах

Санхүүгийн тайлан болон бусад мэдээлэлд тулгуурлан компанийн санхүү, компанийн өнгөрсөн, өнөө үеийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага болон ашиг,  орлогоолох боломжийг тооцоолох

Шинэ мэдээ