Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨТӨЛБӨР

Нийтэлсэн: 2017-02-07 17:53:28 Үзсэн: 312

Хөтөлбөрийн нэр: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

 

 

Олгох зэрэг: Мэдээллийн системээр мэргэшсэн компьютерийн ухааны бакалавр

 

 

Хөтөлбөрийн зорилго: Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, мэдээллийн системээр мэргэшсэн, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих чадвартай, өндөр ёс зүйтэй компьютерийн ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

Хөтөлбөрийн агуулга: Дээрхи зорилгод чиглэсэн

  • Ерөнхий суурь хичээлүүд
  • Мэргэжлийн суурь хичээлүүд
  • Мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ.

 

Оюутан ерөнхий суурь хичээлүүдийг судласнаар: Нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч логик сэтгэлгээнд суралцаж, санаачлан хийдэг, шийдвэр гаргах чадвартай, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг, ур чадвар эзэмшсэн, мэргэжлийнхээ мөн чанар, үнэ цэнийг тодорхой мэддэг, ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай иргэн болж хөгжих болно.

 

Мэргэжлийн суурь хичээлүүдийг судалснаар: Өнөөдрийн мэдээллийн технологийн орчинд, компьютерийн ухааны мэргэжлийг эзэмшиж буй хүн заавал, сурч мэдсэн байх ёстой мэдлэг, сурсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх практик дадлага болон мэргэжлийн суурь мэдлэгийг олж авна. Үүнд: Мэдээллийн системийн үндэс Програмчлалын үндэс, Компьютерийн сүлжээний үндэс, Объект хандалтат програмчлал, Өгөгдлийн сангийн зохиомж, Магадлалын онол, математик статистик, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Статистикийн үндэс, Менежментийн үндэс, Маркетингийн үндэс, Өгөгдлийн бүтэц ба алгоритм, Компьютерийн зохион байгуулалт, ассемблер гэх мэт.

 

Мэргэшүүлэх хичээлийг судалснаар: Мэргэжлийнхээ дагуу зайлшгүй шаардлагатай онол, арга зүйн мэдлэг, практик дадал, чадварыг эзэмших болно.

 

Үүнд:

А. Эзэмших мэдлэг

  • Алгоритм, Програмчлалын хэлний үндэс, C/C++ болон java програмчлалын хэлүүд дээр програм бичих, Өгөгдлийн сан удирдах системүүд удирдах, Үйлдлийн системийн шинжилгээ хийх
  • Обьект хандалтат програмчлал, класс удирдах, Өгөгдлийн бүтэц ба алгоритм програмчлах, Клиент сервер програм хөгжүүлэх, Өгөгдлийн сангийн програм зохиох, хөгжүүлэх, Мэдээллийн системийн шинэчлэл ба хөжүүлэлт удирдах, зохион байгуулах
  • Веб програмчлал, Интернет програмчлал, Бизнесийн мэдээллийн систем хөгжүүлэх, Хуваарилагдсан өгөгдлийн сан зохион байгуулах
  • Мэдээллийн системийн зохиомж ба архитектур, Өгөгдлийн сангийн зохиомж гаргах, Програм хангамжийн зохиомж ба архитектур, Програм хангамжийн шаардлагын шинжилгээ боловсруулах
  • Програмчлах технологи ашиглан үйлчилгээнд суурилсан програм хангамж хөгжүүлэх
  • Програм хангамжийн төсөл гүйцэтгэх, удирдах
  • Компьютерийн сүлжээ      
  • Эдийн засгийн онол, төлөвлөлт, маркетинг, тоон болон статистик шинжилгээний аргууд
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Санхүүгийн тайлан бэлтгэх
  • Зардлын бүртгэл, зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах хэлбэлзэлд шинжилгээ дүгнэлт өгөх журам

Б. Эзэмших чадвар

  • Компьютерийн үйлдлийн систем суулгах, сүлжээ үүсгэх, ажлын програмын орчин бүрдүүлэх
  • Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга веб хуудас хөгжүүлэх болон динамик веб хуудас зохиох, хөгжүүлэх, тест хийх, Интернетийн орчинд байршуулах, Олон нийтийн сүлжээнд холбох  
  • Бүртгэлийн болон удирдлагын мэдээллийн систем зохиох, хөгжүүлэх, тест хийх, тайлан гаргах
  • Аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийн системд дүгнэлт хийх сайжруулах загвар гаргах
  • Програм хангамжийн төслийн өртөг тооцоо гаргах, баг бүрдүүлэх, удирдах
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийн байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах
  • Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж, өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах
  • Мэргэжлийн англи хэлээр бичих, орчуулах

 

Мэдээллийн системийн хөтөлбөрөөр төгсөгч таны сурсан мэдсэн, мэдлэг, чадвар, хичээл зүтгэлээс хамааран аж ахуйн нэгж байгууллагат дараах ажлын байранд ажиллах боломжтой.

                                А. Төслийн удирдагч

                                Б. Системийн шинжээч

                                В. Ахлах програмч

                                Г. Програмч

                                Д. Байгууллагын мэдээлэл технологи хариуцсан ажилтан

Шинэ мэдээ