Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Хүндэт профессорууд

Нийтэлсэн: 2017-02-07 17:57:00 Үзсэн: 394

 

Л.ПҮРЭВДОРЖ

Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн

Худалдаа, бэлтгэлийн  яаманд 1970-1990 онуудад төлөвлөгч, мэргэжилтэн хэлтсийн дарга, орлогч сайд, тэргүүн  дэд сайд, 1992-1996 онд Улсын татварын ерөнхий газрын дарга,2000-2004 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга , 2009 онд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр дээд боловсролыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн.

 

Д. ДАВААСАМБУУ

Олон улсын харилцааны эдийн засагч Сангийн яаманд 1973-1990 онуудад  зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1992 онд орлогч сайд, 1992-1995 онд Сангийн сайд, 1995-1999 онд БНХАУ эл чин сайд, 1999-2000 онд  ГХЯ-ны хэлтсийн орлогч дарга, 2001-2008 онд Англи улсад элчин сайдаар ажиллаж байсан. Тэрээр Монгол улсад бүртгэл санхүүгийн мэргэжилтэй  боловсон хүчин бэлтгэх, НББОУС-ыг нэвтрүүлэхэд хүчин чармайлттай ажиллаж ирсэн.
1951 онд Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт төрсөн.
1973 онд Санхүү, эдийн засгийн техниккум,1979 онд ЗХУ/ хуучин нэрээр/-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч .
Сангийн яаманд 1973-1974, 1979-1990 онд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, 1990-1992 онд орлогч сайд, 1992-1995 онд Сангийн сайдаар ажилласан.
Алтан гадас одон, Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн хүндэт медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Сангийн яамны хүндэт дэвтэрт нэр нь бичигдсэн.

П. ЦАГААН

Олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй .                                                                       

1990-1992 онд УБХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 онд Хөдөлмөрийн дэд сайд, 1992-1995 онд Ерөнхийлөгчийн шадар туслах, 1995-1996 онд Голомт банкны ерөнхий захирал, 1996-1998 онд Сангийн сайд, 2004-2008 онд БСШУ-ны сайд, 2006 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. 2013 оноос  Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна.

П.Цагаан 1959 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт төрсөн. Тэрбээр 1979 онд хууль цаазын дунд сургуулийг, 1980 онд МУИС-ын хуулийн ангид суралцаж байгаад 1985 онд ЗХУ / Одоогийн ОХУ/-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Сангийн сайдаар ажилласан.  БСШУ-ны сайдаар ажиллаж байсан. Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа.

 

Р. БАТЖАРГАЛ

Гавъяат эдийн засагч, доктор профессор .                                                                  

1978-1992 онд ХААИС-д багш, 1992-1996 онд Мандах Бүртгэл дээд сургуульд багш, 1996-1997 онд ММНБИ-ийн ерөнхийлөгч, 1997-2012 онд сангийн яаманд хэлтсийн дарга, 2012 оноос  НББ хөгжүүлэх сан, Монголын үнэлгээний институтын зөвлөх, 1996 оноос хойш  Мандах Бүртгэл Дээд Сургуульд зөвлөх багш, Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр тус  сургуулийн тулгын чулууг тавилцаж, одоог хүртэл хамтран ажиллаж байна. 

 

С.ӨЛЗИЙБАТ

Доктор профессор                            

1978-1982 онд ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлд мэргэжилтэн, 1982-1993 онуудад ХААДС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1993-2010 онд Мандах Бүртгэл Дээд Сургуульд хичээлийн эрхлэгч, захирал 2010 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэрээр тус  сургуулийн тулгын чулууг тавилцаж өнөөг хүртэл, сургуулийн удирдах багт ажиллаж байна.

Тэрээр Зардалын бүртгэл, удирдлагын бүртгэл зэрэг сурах бичгүүдийн гол автор бөгөөд эдгээр сурах бичгүүд нь Их дээд сургуулиудын оюутнууд болон мэргэжлийн ажилтнуудын ашигладаг гол сурах бичиг юм.

Л.ДОНДОГ

Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор

1966 онд Санхүү-Эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр, 1976 онд ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1986 онд докторын зэрэг хамгаалсан, 2006 онд Монгол улсын гавъяат эдийн засагч цолоор шагнагдсан, 2007 онд профессор цол хүртсэн.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдархангай нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор 7 жил, ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас хүрээлэнгийн захирал хүртэл албыг 19 жил хашсан, 1993 оноос хойш Сангийн сайдын дэргэдэх нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч, Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн газрын дарга, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн зэрэг албыг хашиж ирсэн.

Энэ хугацаанд 1993 оны нягтлан бодох бүргэлийн тухай хууль, түүний 2001 оны шинэчилсэн найруулга, 1997 оны Аудитын тухай хууль, түүний 2006 оны шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байсан.

Англи хэлнээс НББОУС, СТОУС болон 90-ээд оны эхэн үеийн бүртгэлийн сурах бичгүүдийг орчуулах ажлыг зохион байгуулах, өөрөө редакторлах, шинэ бүртгэлд нийцсэн олон арван журмыг удирдан боловсруулж, батлуулж хэрэгжүүлэх, бүх аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад олон улсын стандартыг нэвтрүүлэх, аудитын компаниудыг шинээр байгуулах, арга зүйн удирдлагаар хангах гэх мэт олон ажилд гар бие оролцож иржээ. Тэрээр ажиллаж байсан байгууллага болон Их дээд сургуулиудын  хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн манай тэргүүлэх зэргийн эрдэмтэн юм.

Ц.ЯДАМСҮРЭН

Ц.Ядамсүрэн МУИС-ийн эдийн засгийн сургуулийг 1966 онд Улс ардын аж ахуйн төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн нэгдэлд эдийн засагч, хотын тээврийг удирдах газар хэлтсийн дарга, ШУА-ийн ЭЗХороо, УТК-ын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтанаар ажиллаж байсан бөгөөд Мандах Бүртгэл Дээд Сургуульд багш, Тэнхимийн эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад өдгөө эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Багшийн ажлыг 1975 оноос хийж оюутнуудын суралцах чадварыг дээшлүүлэхэд анхаарч улмаар зэх зээлийн нийгмийн үед нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнд хамгийн чухал нэмэлт хичээл бол Харилцааны сэтгэл зүй, ахуйн харилцаа хэмээн захирал агсан Б.Сандагсүрэн захирлын даалгаснаар Мандах Бүртгэл дээд сургуульд 1993 оноос Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх, харилцааны сэтгэл зүй хичээл зааж хожмоо МУИС-ийн сэтгэл судлалын багшийн курс төгссөн байна.
Ажиллах хугацаандаа дотоод гадаадын 6 удаагийн курсэд суралцаж, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын ном 5, өгүүллэг 70 гаруйг хэвлүүлсэн байна.
Үндсэн ажлаа хийх дашрамд Монгол улсад өрхийн аж ахуйг хөгжүүлэх судалгааг 1974 оноос хийж энэ талаар ном бүтээл туурвиж Монгол улсад өрхийн аж ахуйг хөгжүүлэх зарим асуудал сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1992 онд хамгаалсан.
Ажиллах хугацаандаа суралцагсдад эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх чадварыг эзэмшүүлж, оюутнуудын курсын ажил болон магистрантурт суралцагчдын удирдагч, магистрын бүтээлд шүүмж өгөх зэрэг ажлуудыг тогтмол хийж, 2002 онд Дэд профессор цол хүртэв.
Ажлын амжилтыг нь үнэлж Алтан гадас одон, мөн төрийн ба төрийн бус байгууллагын 4 одон, ойн 10 гаруй медаль, олон хүндэт тэмдэгүүдээр шагнагджээ.

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

istanbul escort bayan,ankara escort,istanbul escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,
betpas,
pendik escort,
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al