Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


ACBSP эрхэм зорилго

Нийтэлсэн: 2017-02-08 10:55:58 Үзсэн: 240

ACBSP нь бизнесийн боловсролыг тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй шилдэг туршлагыг хүлээн зөвшөөрөх, дэмжин сурталчлах, хөгжүүлэх бөгөөд бизнесийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилнэ.

ACBSP нь АНУ-ын бүх муж болон дэлхийн бусад орнуудад дипломын, бакалаврийн, магистр, докторийн сургалт явуулдаг бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх, чанарын үнэлгээ хийх үйлчилгээг өөрийн эрхэм зорилгын дагуу үзүүлдэг.

ACBSP нь шилдэг сургахуй, сурахуйн туршлагатай бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжилснээр бизнесийн боловролыг тасратгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй сургалтыг шилдэг туршлагыг олж тогтоон, дэмжин сурталчилж, хүлээн зөвшөөрүүлэх өөрийн эрхэм зорилгыг хэрэгжүүлдэг.

ACBSP нь төгс сайн сургалт руу чиглэсэн стандарт шалгууруудыг боловсруулахдаа түүнчлэн үйл ажиллагаандаа дараахь зарчимуудыг баримталдаг. Үүнд:

  • ACBSP нь төгс сайн сургахуйг хөхүүлэн дэмжих бөгөөд улмаар “сурахуйд суралцах нь” оюутнуудад чухал болохыг онцлох
  • ACBSP нь багш нарын сургахуйн ур чадварыг дээшлүүлэх гол арга хэрэгсэл нь судалгааны ажил гэж үзнэ. Иймд сургалтын байгууллага нь сургахуйн болон судалгааны ажлын үр өгөөжтэй, зохистой харьцааг дэмжинэ.
  • ACBSP нь сургалтанд бүтээлч аргууд болон дэвшилтэд технологи ашиглахыг дэмжинэ.
  • ACBSP нь багш нарын сургахуйн амжилт ба цаг үеийн бизнесийн үйл ажиллагаанд оролцох оролцоог чухалчилж үзнэ.
  • ACBSP нь дэлхий дахинд бизнесийн сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулах зорилготой даяаршлын хөгжилийн төлөө манлайлахыг эрмэлзэнэ.
  • ACBSP нь сургалтын хөтөлбөрийн үр дүнг үнэлэхэд оюутны оролцоог хангах нь бизнесийн боловсролын чанарыг цаашид сайжруулахад зайлшгүй шаардлагатай зүйл гэж үзнэ.
  • ACBSP нь байгууллагынхаа стратегийн алсын хараа, эрхэм зорилгын хэрэгжилтийг дэмжих шинэ үйлчилгээ, үйл ажиллагааг ямагт дэмжин тасратгүй явуулна.


Эрхэм зорилго, үнэт зүйлс, үзэл баримтлал болон эдгээр зарчимууд нь ACBSP-ын тулгуур үндэс юм. ACBSP нь сургахуйн ур чадварт манлайлахад чиглэсэн стандартуудыг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтүүдийг байнга нягталж, шинэчилж байхад анхаарна. 

Шинэ мэдээ