Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Ач холбогдол

Нийтэлсэн: 2017-02-08 10:56:36 Үзсэн: 242
  1. Магадлан итгэмжлэгдсэнээр тухайн сургууль нь цаашдын хөгжил дэвшил, ололт амжилт болон тэтгэлэгт хөтөлбөрүүдээ улам бэхжүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан ажиллах хариуцлага нь дээшилдэг.
  2. Магадлан итгэмжлэл хийлгэхийн тулд өөрийн үнэлгээний тайлан бэлтгэх нь тухайн сургууль өөрсдийн оюутнуудийн сургалтын чанар болон эрхэм зорилго, зорилтын хэрэгжилтийг нарийвчлан судлах боломжийг бүрдүүлдэг.
  3. Нөлөө бүхий бизнесийн сургалтын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлснээр үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагад эерэг хандлага төрүүлэх ба хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэснээр тухайн хөтөлбөрийн нийгэмд өрсөлдөх байр суурийг өндөрт өргөж баталгаажуулдаг.
  4. Магадлан итгэмжлэгдсэн байх тухайн сургуулийг олон нийтэд танигдах замыг нээж өгдөг.
  5. Донор байгууллагууд, сангууд болон Засгийн газрын санхүүжилт хийх үед магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд илүү нэр хүндтэй, давуу боломжтой байдаг.
  6. Зарим мужуудад магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд төрөөс гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт авдаг.
  7. Магадлан итгэмжлэгдэх нь тухайн сургуулийн хувьд бахархал, нэр төрийн хэрэг байдаг.

Магадлан итгэмжлэгдэх нь багш, ажиллагсдад ямар ач тустай вэ?

  1. Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэнээр тухайн сургуулийн хамт олон хийж байгаа ажилдаа илүү идэвхитэй болж, өөрслийн хийж бүтээж байгаагаараа зүй ёсоор бахархдаг.
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуулинй багш нар “Болдриж сургалт” гэх мэт үндэсний сургалт, семинаруудад оролцож, чанарын баталгаажуулалтаас хоцрохгүй мэдээлэлтэй байх бүрэн боломжоор хангагддаг.
  3. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрт багшилснаар тухайн багш нь салбарын мэргэжил нэгтнүүдийнхээ дотор илүү нэр хүндтэй байдаг.
  4. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд багшилснаар төрөл бүрийн сургалтуудад хамрагдан мэргэжил дээшлүүлэх, бусад сургуулиуд дээр шинжээчээр ажиллах боломжтой болдог.

 Магадлан итгэмжлэгдэх нь суралцагчдад ямар ач тустай вэ?

  1. Магадлан итгэмжлэл нь оюутнуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш нарыг оюутнуудтай илүү хүртээмжтэй ажиллахад түлхэц болдог.
  2. Магадлан итгэмжлэгдсэнээр  оюутнуудад чанартай мэргэжил олгох бүрэн боломжоор хангаж өгдөг.
  3. Магадлан итгэмжлэгдсэнээр оюутнуудийн сурах бололцоог бүрэн хангасан орчин үеийн сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, материаллаг баазтай байх шаардлага тавигддаг нь оюутнуудад хэрэгтэй зүйлийн тоонд зайлшгүй орно.
  4. Оюутанд үзүүлэх үйлчилгээ нь үргэлж шинэчлэгдэж, нэмэгдэж байдаг.
  5. Төгсөгчид нь ажилд орохдоо магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрөөр төгссөнөө CV дээрээ бөглөж өгдөг.

Шинэ мэдээ