Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Оюутны сургалтын төлбөрийн талаар баримтлах журам

Нийтэлсэн: 2017-02-08 11:05:18 Үзсэн: 233

Захирлын 2014 оны 1-р сарын 13 ны
А11 тоот тушаалаар батлав.
Тушаалын хавсралт №2

 

Оюутны сургалтын төлбөрийн талаар баримтлах журам


Нэг. Ерөнхий зүйл

 

1.1  Сургалтын төлбөр нь оюутны тухайн хичээлийн жилд хөтөлбөрийн дагуу судлах хичээлүүдийн багц цагийн үнэ бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, өргөжүүлэхтэй холбоотой бүхий л зардлын эх үүсвэр болно.

 

Хоёр. Сургалтын төлбөрийг тогтоох

 

2.1  Нэг оюутны жилийн сургалтын төлбөрийн хэмжээг үйл ажиллагааны зардлын болон  хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тухайн жилийн инфляцийн түвшинтэй  уялдуулан, эрх бүхий байгууллагаас гаргасан аргачлал, зөвлөмжийн дагуу тооцоолж жил бүр шинэчлэн сургуулийн Удирдах зөвлөл батлан мөрдүүлнэ. Тогтоосон сургалтын төлбөр нь тухайн хичээлийн жилд  тогтвортой байна.

2.2  Шинээр элсэгч нь сургалтын төлбөрөөс гадна элсэлт баталгаажуулалтын  нэг удаагийн хураамжийг тухайн жилд тогтоосон дүнгээр төлнө.

2.3  Хичээл дахин судлах, нэмэлтээр болон нөхөн судлах үед тогтоосон нэг багц цагийн үнэлгээг үндэслэн төлбөрийн тооцоог хийнэ.

 

Гурав. Сургалтын төлбөрийг төлөх хугацаа

 

3.1  Санхүүгийн албанаас тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ, төлөх дансны дугаар, хугацааы талаар хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө оюутнуудад зарлан мэдэгдэнэ.

3.2  Шинэ оюутан элсэлт баталгаажуулалтын хураамж болон 1-р курсын сургалтын төлбөрийг зарласан хугацааны дотор бүтнээр төлнө.

3.3  Хуучин оюутнууд сургалтын төлбөрийн 50%-иас доошгүй дүнг 9 сарын 30-ний дотор, үлдэх хэсгийг 2-р семестрийн хичээл эхэлсэн өдрөөс хойш нэг сарын хугацаанд багтаан төлж болно.

3.4  Сургалтын төрийн сангийн зээлээр суралцдаг оюутан зээлийн санхүүжилтийг хасаад үлдсэн төлбөрийг 3.3-т заасан хугацаанд  төлнө.   

3.5  Сургалтын төлбөрийг сургуулийн харилцах дансанд төлөхдөө оюутан овог нэр, ямар хөтөлбөрөөр сурч байгаа, оюутны кодоо тодорхой бичсэн байна.

 

Дөрөв. Оюутны шилжилт, сургуулиас гарах үед хийгдэх тооцоо

4.1  Оюутан сургуулиас шилжих болон сургуулиас гарах үед элсэлт баталгаажуулалтын  нэг удаагийн хураамжийг буцаан олгохгүй.

4.2  Оюутан сургуулиас гарах үед өргөдөл гаргасан өдөр хүртлэх хугацаанд ногдох төлбөр дээр хичээлийн жилийн үлдэх хугацааны төлбөрийн 10 хувиар сургуулийн тогтмол зардлын санхүүжилтэнд тооцон нэмж суутгана. 

4.3  Оюутан сурлагаар болон ёс зүйн зөрчлөөр хасагдаж буй бол  сургалтын төлбөрийн буцаалт хийхгүй

4.4  Жилийн чөлөө авч буй оюутан нь сургалтын төлбөрийн тооцоогүй байна. Хэрэв сургалтын төлбөрийн илүү төлөлттэй бол дараагийн жил рүү шилжүүлэн тооцуулж болно.

4.5  Шилжин ирж буй оюутан сургалтын төлбөрөөс гадна сургуулийн нэр төрийн зардал болох нэмэлт төлбөр төлнө. Нэмэлт төлбөрийн хэмжээ нь сургалтын төлбөрийн хэмжээтэй тэнцүү байна.

4.6  Шилжин ирж суралцагч нь зээл, тусламжаар суралцаж байсан бол Сургалтын төрийн санд хандан гэрээгээ шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.

4.7  Өдрийн хөтөлбөрт шинээр элсэгч Сургалтын төрийн сангийн зээл, тусламжаар суралцах гэрээ хийснээр сургалтын төлбөрийн илүү төлөлт үүссэн бол дараа жилийн төлбөрт шилжүүлэн тооцуулж болно. Хэрэв илүү төлбөрийг буцаан авах хүсэлт гаргавал Сургалтын төрийн сангийн санхүүжилт бүрэн орж ирсний дараа олгоно.

 

Тав. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт

 

5.1  Суруулийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан бол олгож буй тэтгэлэгийн хэмжээгээр сургалтын төлбөрийн  хөнгөлөлт эдэлнэ.

5.2  Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутаны суралцах гэрээ цуцлагдсан тохиолдолд тэтгэлэг хүчингүй болно.

5.3  Засгийн газрын 19-р тогтоолын 4-т заасны дагуу сургалтын төлбөрийг 100% төрөөс хариуцах тухай Сургалтын төрийн сантай гэрээ байгуулсан оюутан сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.   

 

Зургаа. Бусад

6.1  Энэхүү журамд заагаагүй бусад харилцааг оюутантай байгуулсан суралцах гэрээний холбогдох заалтуудыг баримтлан зохицуулна.

6.2  Тогтоосон хугацаанд төлөгдөөгүй сургалтын төлбөрийн үлдэгдэлд хоног тутамд 0,3%-èàð тооцож алданги төлүүлнэ. Нийт алдангийн дүн нь төлөгдөөгүй төлбөрийн 50 хүртэл хувь байна.

6.3  Заасан хугацаанд  сургалтын төлбөрөө бүрэн төлөөгүй оюутанд улиралын шалгалт өгөх, номын сан болон бусад үйлчилгээ авах эрх олгохгүй.

Шинэ мэдээ