Эрхэм зорилго:  "Үндэсний стандарт болон олон улсын чиг хандлагад нийцүүлэн, мэргэжилтэнд тавигдах өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангахуйц боловсролын үйлчилгээ үзүүлэхэд оршино."    Алсын хараа:  Олон Улсын жишигт хүрсэн Их сургууль болох.   Уриа: Мэдлэгээр баялгийг бүтээнэ.    Үнэт зүйлс: Чанартай сургалт Чадварлаг мэргэжилтэн Ёс зүй,хариуцлага Оюунлаг,хүнлэг,нэгдмэл байдал.

Орой эчнээ болон магистрын сургалт

Эчнээ оройн ангийн бакалаврын сургалт


Эчнээ болон оройн сургалт нь хүмүүст ажил  төрлөөсөө хөндийрөлгүйгээр боловсролоо дээшлүүлэх боломжийг олгодог. Энэ сургалтанд  дээд боловсролтой бакалаврын зэрэгтэй  иргэд элсэлтийн журмын дагуу элсэн суралцдаг.


Жил бүр  дор дурдсан сургалтын хэлбэрээр оюутан элсүүлэн сургадаг.



1.    Эчнээ  сургалт 2 хэлбэртэй
            •    Жилд 2 удаа /намар, хавар/ цугларалт хийнэ.
            •     Бямба гариг бүр
2.    Оройн сургалт / 7 хоног бүрийн 3 өдөр хичээллэдэг/
  

 Суралцах  хугацаа


            •    2 жил


Суралцах мэргэжил


            •    Нягтлан бодох бүртгэл

Элсэлт

Жил бүр хэвлэл мэдээллийн  хэрэгсэл,  сургуулийн вэб сайтаар элсэлтийн өдрүүдийг зарлана.


Элсэхийг хүссэн иргэдийн бүрдүүлэх материал:

        1.    Их, дээд сургууль төгссөн бакалаврын зэргийн диплом /эх хувь, нотариатаар
               баталгаажуулсан хуулбарын хамт/
        2.    Иргэний үнэмлэх / хуулбарын хамт/
        3.    2 хувь зураг
        4.    Бүртгэлийн хураамж



Магистрын сургалт


Магистрын  боловсролын агуулга нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах,  судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.


Сургалтын хэлбэр:

          •    Өдөр

Суралцах хугацаа:

          •    1.5 жил

Элсэлт:


Жил бүр хэвлэл мэдээллийн  хэрэгсэл,  сургуулийн вэб сайтаар элсэлтийн өдрүүдийг зарлана.


Магистрын хөтөлбөрөөр элсэгч нь:

  •    Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалаврын  зэрэгтэй  байх
  •    Дипломын голч дүн 2,8-аас дээш байх
  •   Бакалаврын  зэргээр төгссөн сургууль нь дээд боловсролын байгууллагын хоёр дахь шатны магадлан итгэмжлэл хийгдсэн  байх
  •   Бие дааж судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх


Элсэхийг хүссэн иргэдийн бүрдүүлэх материал:


1.    Бакалаврын зэргийн диплом/ эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
2.    Иргэний үнэмлэх / хуулбарын хамт/
3.    2 хувь цээж зураг
4.    Бүртгэлийн хураамж

Элсэлтийн шалгалт:

  •   "Нягтлан бодох бүртгэл" /бакалаврын түвшинд/
  •   Англи хэлний шалгалт тус тус авна

Босго оноо хангасан шалгуулагчдаас БСШУЯамны зөвшөөрсөн хяналтын тоонд багтаан магистрантаар элсүүлнэ.

Сургалтын онцлог:


Магистрант нь 24-өөс доошгүй багц цагийн сургалтанд хамрагдаж нийтдээ  30-аас доошгүй багц цагийг цуглуулсан байна. Үүнээс 15-аас доошгүй  багц цаг нь мэргэших хичээл байна.
Магистрант нь төгсөлтийн дипломын ажил бичиж, хамгаална. Дипломын ажлыг 6 багц цагт тооцно.

Үзэж судлах хичээлүүд

Судалгаа  шинжилгээний арга зүйн хичээлүүд

  •     Шинжлэх ухаан судалгааны арга зүй
  •     Эдийн засгийн судалгааны арга зүй
  •     Мэдээлэл судалгааг компьютерээр боловсруулах

Гадаад хэл

  •     Англи хэл

Мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээл

  •     Санхүүгийн бүртгэлийн онол
  •     Зардал, удирдлагын бүртгэл
  •     Аудитын дадлага
  •     Төрийн санхүү
  •     Удирдлагын зөвлөгөө өгөх үйлчилгээ
  •     Бүртгэлийн мэдээллийн системийн загварчлөл

Сонгон судлах хичээлүүд

  •     Ахисан түвшний микро эдийн засаг
  •     Ахисан түвшний маркро эдийн засаг
  •     Маркетингийн менежмент судалгаа
  •    Бизнесийн ба удирдах ажилтны ёс зүй
  •     Банкны нягтлан бодох бүртгэл, хяналт, шинжилгээ
  •     Бүртгэл, аудитын стандартын өөрчлөлт
  •     Мөнгө, санхүүгийн бодлого
  •     Ахисан түвшний эконометрик
  •     Үнэт цаасны зах зээл


Сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөө

    Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа магистрын ажлын сэдэв, судалгаа хийх төлөвлөгөөг тус тус батлуулна.
    Магистрын ажлын сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулах болон суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөөнд тавих нийтлэг шаардлагыг “МАГИСТРАНТЫН ДИПЛОМЫН АЖИЛ БИЧИХ УДИРДАМЖ”-аар тогтооно.


МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН КОМИСС     

2013 он