Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мэдээллийн технологийн тэнхим

    Мэдээллийн технологийн тэнхим нь 2006 онд байгуулагдсан. Тус тэнхимийн багш нар хамтран онлайн тестийн систем, судалгааны програмуудыг боловсруулан сургуульдаа нэвтрүүлсний хамт сургалтын албаны програмуудыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн.

    Тэнхимийн багш нар алгоритмын үндэс, програмчлалын хэл, объект хандалтат програмчлал, өгөгдлийн бүтэц, өгөгдлийн сангийн зохиомж, клиент сервер програмчлал, компьютерийн сүлжээ, өгөгдлийн сангийн програмчлал, өгөгдлийн сан удирдах систем, Мэдээллийн системийн шинжилгээ ба зохиомж, вэб програмчлал, системийн програмчлал, програм хангамжийн чанарын үнэлгээ, интернэт програмчлал зэрэг хичээлүүдийг хариуцан зааж, холбогдох гарын авлага, програмуудыг боловсруулан сургалтанд ашиглаж байна. 

    Тус тэнхимд одоо 12 багш ажиллаж байна. Оюутнууддаа мэргэжлийн дугуйлан, клуб хичээллүүлэх, улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Дээрх чиглэлээр 400 гаруй оюутан суралцаж байна.

    ТЭНХИМИЙН ЗОРИЛГО:

    Нийгмийн аль ч салбарт ажиллах чадвартай програм хангамж болон мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж оюуны багтаамж бүхий үр өгөөжтэй үйлчилгээг бий болгох замаар мэдээллийн технологийн хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.

    ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ:

    • Гар утасны програм хангамж хөгжүүлэлт
    • Обьект хандалтат аргаар өгөгдлийн санг програмчлах
    • Веб аппликейшн хөгжүүлэлт
    • Програм хангамж, Мэдээллийн систем мэргэжлийн заах арга зүй
    • Програм хангамжийн аюулгүй байдал
    • Цахим сургалтын систем
    • Сургалтанд мэдээлэл технологийг ашиглах нь

    ТЭНХИМИЙН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

    • World Programmer's Day арга хэмжээ 
    • Клиент сервер програмчлал хичээлийн тэмцээн
    • Мэдээлэл Технологийн мэргэжлийн АСТ
    • Вэб хуудас хөгжүүлэх тэмцээн
    • "Компьютерийн хэрэглээ" хичээлийн тэмцээн
    • "Дэлхийн өдөр" өдөрлөг 
    • Сургуулийн програмчлалын олимпиад
    • Мэдээлэл технологийн АХА тэмцээн
    • Мэдээллийн Технологийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал
    • Математик логик хичээлээр зохион байгуулдаг тэмцээн

    МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:

    Мэдээллийн технологийн хөтөлбөрийн боловсролын агуулга нь системийн шинжилгээ, програмч, байгууллагын мэдээллийн систем хэрэглэх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

    ТЭНХИМИЙН БАГШ НАР:

  • Ө.ГАНЗОРИГ

    Тэнхимийн эрхлэ...

  • Ш.Оросоо

    МУГ Эдийн засаг...

  • Л.Шарав

    Зөвлөх профессо...

  • Д.САРАНТУЯА

    Ахлах багш d...

  • Я.СҮХБААТАР

    Багш sukhbaa...

  • М.ОЧИРБОЛД

    Багш ochirbo...

  • Б.ЦЭНД-АЮУШ

    Ахлах багш t...

  • М.ОДГЭРЭЛ

    Багш odgerel...

  • П.ЗОРИГТБААТАР

    Багш zorigoo...

  • Ш.ЭНХТАМИР

    Багш tamir@m...

  • Н.РИНЧМАА

    Багш rinchma...

  • Д.ТЭМҮҮЖИН

    Дадлагажигч баг...

Шинэ мэдээ

istanbul escort bayan,ankara escort,istanbul escort,bakırköy escort,ankara escort,ankara escort,ankara escort,
betpas,
pendik escort,
hacklink wordpress free themes meme büyültme hacklink satış e sigara hacklink al